ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас талхны үнийн өсөлтийг үгүйсгэжээ
2023, 8 сарын 22. 13:090

Мягмар гарагт ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас ОХУ-д талхны үнэ огцом өссөн тухай мэдээллийг үгүйсгэжээ. Тэдний мэдэгдсэнээр талхны үнэ цаашид ахин өссөн ч инфляцын түвшнийг давахгүй гэсэн байна.

Улмаар яамнаас үзэж байгаагаар ОХУ-ын энэ онд хураах ургацын хэмжээ тэдний дотоодын эрэлтийг хангалттай давах гэнэ.

Мөн хүнсний зэрэглэлийн улаан буудайны үнийн хувьд өнгөрөгч оны мөн үеийн үнэтэй харьцуулбал харьцангуй буурсан үзүүлэлттэй байгаа ажээ.

Тийнхүү Хөдөө аж ахуйн яамнаас хэлж байгаагаар үр тарианы үнийн ялимгүй өсөлт гурилан бүтээгдэхүүнүүдийн эцсийн үнэд нөлөөлөх хэмжээнд хүрээгүй гэсэн юм. Харин талхны үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс нь тог цахилгаан, ложистик, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнийн өсөлт гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35