ОХУ-ын элчин сайдын яам: Оросоос Европын Холбоо руу гаргах байгалийн хийн хэмжээ буурсан нь хоригийн арга хэмжээний үр дүн
2022, 8 сарын 12. 17:145

Пүрэв гарагт ХБНГУ-д суугаа ОХУ-ын элчин сайдын яамнаас нэгэн мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд өгүүлснээр ОХУ-аас Европын Холбоо руу гаргах байгалийн хийн хэмжээ буурсан нь Оросын буруутай үйлдлээс болоогүй харин Москвагийн эсрэг тавьсан хоригийн арга хэмжээний үр дүн гэсэн байна.

Мэдэгдлээс үзвэл, “Одоогийн байдлаар ОХУ-ын Европын Холбоо руу гаргах байгалийн хийн хэмжээ мэдэгдэхүйц буурсан байгаа. Үүний шалтгаан нь Оросын буруутай үйлдэл бус харин Оросыг эсэргүүцэх хоригийн арга хэмжээнүүд юм.

Польш улс л гэхэд Ямал-Европын хийн шугамыг хаасан байгаа. Мөн Украин улс өөрийн газар нутгаар дамжуулан гаргах хийн хэмжээг бууруулсан. “Норд Стрим 2” шугамын хувьд ашиглалтад оруулахад 100% бэлэн байгаа бөгөөд шаардлагатай техникийн шалгууруудыг бүгдийг нь давсан. Гэвч улс төрийн шалтгааны улмаас ХБНГУ-ын талаас хийн хоолойг ашиглалтад оруулах зөвшөөрлийг олгохгүй байгаа.

Сүүлийн үед ОХУ-ыг ХБНГУ-д эрчим хүчний хямрал үүсгэж, байгалийн хийг зэвсгийн зориулалтаар ашиглаж байгаа гэж буруутгах болсон юм. Гэвч эрчим хүчний хямрал 2021 онд Ази тивд байгалийн хийн эрэлт нэмэгдэж, Европын түншүүд хийн худалдааг спот зах зээл дээр хийх болсноос эхлэлтэй. Тухайн үед л Европ тив рүү гаргах шингэрүүлсэн байгалийн хийн хэмжээ багасаж, үнэ эрчимтэй өсөх болсон. ОХУ-ын хувьд хийн нийлүүлэлтийн хүрээнд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, ХБНГУ-ын зүгээс ч үүнийг баталж байсан” гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
5
0
3
3
3
4
Сэтгэгдэл үлдээх
Нийт 5 сэтгэгдэл
Europ.
5.173.21.169
   /
2022, 8 сарын 13. 5:09

Teneg horigoo eiropin ard tumneer uuruuldeg teneg uls turchid, eserguizej bgaa olon say hun Europt bn, taivan boslohogo weekend-r bnga bolj bn end

иргэг
66.181.178.33
   /
2022, 8 сарын 12. 18:46

цус урсгах гайт хий Бүү ав.Яргачин Путины цуст гарыг битгий улам цусанд умбуул

66.181.184.47
   /
2022, 8 сарын 16. 23:55

Эргүү ац

0 0
Зочин
66.181.160.59
   /
2022, 8 сарын 12. 22:29

Чамайг битгий ав гэхээр авахаа больчих уу.

6 0
202.126.88.86
   /
2022, 8 сарын 12. 22:11

Хөлдүүс болох нээ Европ ккк

7 2
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35