Сергей Лавров: Хэрэв барууны орнууд амлалтаа биелүүлбэл Хар тэнгисийн үр тарианы гэрээг сэргээхэд бэлэн
2023, 9 сарын 1. 4:261

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэрвээ барууны орнууд амлалтаа биелүүлбэл Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрт нэн даруй эргэн орохоо мэдэгджээ. Гэвч харамсалтай нь одоогоор сэргэх боломж төдийлөн харагдахгүй байна хэмээн барууныханд анхааруулсан байна.

Гадаад хэргийн сайд Лавров орон нутгийн цагаар 31-ний өдөр Туркийн Гадаад хэргийн сайдтай хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр "Барууныхны манай орны эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээ нь Оросоос үр тариа, бордоо экспортлоход саад болж байна. Бидэнд тулгарч буй энэхүү асуудлыг шийдвэрлэх маш нарийн төлөвлөгөөг санал болгосон тохиолдолд уг гэрээг эргэн сэргээхэд бэлэн байна” хэмээн цохон тэмдэглэв.

Өнгөрсөн оны долдугаар сард ОХУ нь НҮБ болон Туркийн зуучлалаар “цэргийн тусгай ажиллагаа”-ны үеэр ч Украин улс Хар тэнгисээр дамжуулан үр тариагаа экспортлох боломжийг бүрдүүлсэн “Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээр”-т нэгдсэн боловч Оросын хүнс, бордооны экспортын гэрээний заалтууд хэрэгжихгүй байна гэх шалтгаанаар тус улс өнгөрсөн сард энэхүү гэрээнээс гараад байгаа билээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.180.113
   /
2023, 9 сарын 1. 17:46

Харгис түрэмгтйлэгч Путин, түүний энэ тэнэг дагалдан хоёрт амлалт өгөөд л тэрийгээ биеүүлээд байдаг барууны хөгжилт орон гэж байхгүйшт

Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01