Хятадад хэт халсны улмаас зарим үйлдвэр үйл ажиллагаагаа зогсооход хүрлээ
2022, 8 сарын 18. 17:280

Хятад улс цаг уурын тогтмол ажиглалт явуулж эхэлсэн 1961 оноос хойш тохиож байгаагүй их халуун үргэлжилж байна. Тухайлбал, өчигдөр Сычуань мужид агаарын температур цельсийн 40 хэм давж халсан тул мужийн захиргаа аж үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зургаа хоногийн турш түр зогсоох шийдвэр гаргалаа.

Сычуань бол Apple, Foxcnn, Intel, Tesla зэрэг дэлхийн тэргүүлэгч корпорацуудад бүтээгдэхүүн нийлүүлдэг, хагас дамжуулагч, нарны эрчим хүч хураагуур зэрэг нарийн технологи үйлдвэрлэгч гол бүсүүдийн нэг юм. Тэрчлэн, цахилгаан автомашины баттерейн гол түүхий эд болох лити олборлолтоор улсдаа дээгүүрт жагсдаг. Үйлдвэрүүд ийнхүү хаалгаа барьж буй нь дээрх бүтээгдэхүүн, түүхий эд, нийлүүлэлтийн сүлжээ, тэдгээрийн үнэ өртөгт нөлөөлж болзошгүй байна.

Хятад үйлдвэрүүдээ түр зогсоох шийдвэр гаргасан нь цахилгааны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой. Хэт халууны улмаас сэрүүцүүлэгч, агааржуулагчийн хэрэглээ эрс өссөн. Энэ нь хур, чийг багассанаас усан цахилгаан станцуудын хүчин чадал буурсан байгаа өнөөгийн нөхцөлд станцууд хэт ачаалахад хүргэжээ. Энэ онд Хятадын хур тунадасны хэмжээ нэг жилийн өмнөхтэй харьцуулахад 51 хувиар буурсан юм.

Ийнхүү 84 сая хүн амтай Сычуань муж дахь 21 хотоос 19 нь үйлдвэрүүдээ түр хаах эсвэл үйл ажиллагааг нь хязгаарлах шийдвэр гаргалаа. Улмаар Хятад дахь Toyota үйлдвэрлэлээ түр зогсоосон. Мөн Аньхуй, Жежан зэрэг бүсэд эрчим хүч хэмнэх үүрэг өгсөн байна. Тухайлбал, шөнийн цагаар гудамжны гэрэлтүүлгийг унтраах, барилгын гурван давхар хүртэл цахилгаан шат ажиллахгүй болгох, температур 26 хэм хүрч халаагүй нөхцөлд агааржуулагч асаахыг хориглох зэргээр эрчим хүчээ хэмнэж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04