Их Британид 570 сая доллароор үнэлэгдэх кокаиныг илрүүлжээ
2 сарын 23. 18:430

Английн өмнөд нутгийн Саутхэмтон боомтод ирсэн нэгэн хөлөг онгоцноос 5,7 тонн кокаин илрүүлэн хураасан тухай Их Британийн холбогдох албаныхан мэдээллээ.

Энэ бол тус улсад илрүүлсэн хамгийн их хэмжээний А ангиллын хар тамхи юм. Өмнөд Америкаас Герман улс руу тээвэрлэж байсан чингэлэг дотор хар тамхийг гадил жимсний хайрцагнуудад хийж нуусан байсныг 2 дугаар сарын 8-нд илрүүлжээ.

Их Британийн Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх газрын /NCA/ мэдээлэлд дурдсанаар, 5,7 тонн кокаин гэдэг нь гудамжинд борлуулдаг үнээр тооцвол 570 сая долларын үнэлэгдэх хэмжээний хар тамхи юм. Тус газрын мөрдөгчдийн үзэж байгаагаар, кокаиныг Германы Хамбург хотод хүргэх ёстой байжээ.

Өмнө нь 2022 онд мөн Саутхэмтон боомтод тээвэрлэн авчирсан чингэлэг дотроос Их Британийн цагдаа нар 3,7 тонн хар тамхи илрүүлж байв.

Одоо Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд Европын холбогдох байгууллагуудтай хамтран нууцаар хар тамхи зөөвөрлөдөг гэмт хэргийн сүлжээг илрүүлэхээр ажиллаж байна.

“Түүхэнд үзэгдээгүй их хэмжээний хар тамхийг илрүүлсэн нь олон улсын зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдэд томоохон цохилт болж, тэднийг асар их хэмжээний ашиг орлогоос нь салгаж чадлаа” хэмээн NCA-гийн захирал Крис Фарримонд мэдэгджээ. Илрүүлсэн кокаины багагүй хэсгийг Их Британи руу буцаан зөөвөрлөхөөр төлөвлөж байсан нь эргэлзээгүй гэдгийг тэрбээр хэлсэн байна.

NCA-гийн тооцоолсноор, гэмт хэргийн бүлэглэлүүд Их Британи дахь кокаины хар зах дээр жилдээ 4 тэрбум фунт стерлингийг эргэлдүүлдэг ажээ.


Эх сурвалж: DW /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48