Ши Жиньпин, Путин нар ирэх сард Узбекистанд дээд хэмжээний уулзалт хийж магадгүй
2022, 8 сарын 20. 3:100

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сард Төв Азийн орнуудад айлчилж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй дээд хэмжээний уулзалт хийх талаар хэлэлцэж байна хэмээн Wall Street Journal сонин мэдээлжээ.

Ирэх 9-р сарын 15-16-ны хооронд Узбекистаны Самарканд хотноо зохион байгуулагдах Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажилтай холбоотой эх сурвалжуудын мэдээлснээр, Ши Жиньпин дарга уг уулзалтад биеэр оролцох талаарх яриа энэ долоо хоногт чих дэлссэн гэв.

Энэхүү уулзалтад оролцох эсэх нь эцэслэн шийдэгдээгүй байгаа ч энэ үеийг ашиглан ОХУ-аас гадна Пакистан, Энэтхэг, Турк зэрэг бусад оролцогч орнуудын тэргүүдтэй дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажил эхэлсэн хэмээн эх сурвалж мэдэгдсэн байна.

Үүний өмнө ОХУ-ын төрийн мэдлийн ТАСС мэдээллийн агентлаг Путин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж мэдээлж байсан билээ.

Ши Жиньпин дарга энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцох талаар ийнхүү гэнэт бодолцож буй нь АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн саяхан Тайваньд хийсэн айлчлалын дараа Хятад болон өрнөдийн орнуудын хооронд үүссэн Тайванийн асуудлаарх хурцадмал байдал улам даамжирч буйтай огт холбоогүй гэж эх сурвалж нэмэлт тайлбар хийжээ.

Уг уулзалтад оролцсоноороо АНУ-ын холбоотон бус улс орнуудтай аюулгүй байдлын чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэх замаар барууны дарамт шахалттай тэмцэх бас нэгэн хувилбарыг тооцоолсон байж болзошгүй юм.

Хэрэв Ши Жиньпин дарга Самарканд хотод очих үеэрээ Путинтэй уулзсан тохиолдолд ОХУ Украинд халдан түрэмгийлснээс хойш ойр харилцаатай байсаар ирсэн тус хоёр улсын харилцааг улам бэхжүүлж, хамтын фронт байгуулахад нэг шат ахиулах боломж бүрдүүлж болох юм. Мөн ирэх 11-р сард товлогдоод буй түүний АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай хийх уулзалтаас өмнө болохоороо олон улсын анхаарлыг ихээхэн татах нь дамжиггүй.

Тодруулбал тэрээр ирэх 11-р сард Индонезийн Бали аралд зохион байгуулагдах ”Их 20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ ерөнхийлөгч Байдентай анх удаа нүүр тулсан уулзалт хийх төлөвтэй байгаа билээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35