В.Путин: Оросын хувьд Ж.Байден ерөнхийлөгч байх нь Д.Трампаас дээр
2 сарын 15. 16:220

Оросын хувьд АНУ-ын ерөнхийлөгчийн албыг Жо Байден хаших нь Дональд Трамп хашсанаас дээр гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Кремлийг дэмжигч сэтгүүлч Павел Зарубинтай лхагва гарагт камерын өмнө ярилцах үеэрээ хэлжээ.

Энэ онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх П.Зарубины асуултад хариулахдаа В.Путин "Оросын хувьд Байден илүү дээр, учир нь тэрбээр илүү туршлагатай, урьдчилан таамаглаж болохуйц, хуучны үеийн улстөрч" хэмээн дүгнэсэн байна. Гэхдээ ОХУ “Америкийн ард түмний итгэлийг хүлээсэн ямар ч удирдагчтай хамтран ажиллах болно” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Путин мөн одоогийн засгийн газрын үйл ажиллагааг дүгнэхийн тулд “улс төрийн байр суурийг” нь харах хэрэгтэй гэсэн байна. “Одоогийн засаг захиргааны байр суурийг туйлын хор хөнөөлтэй, алдаатай гэж би үзэж байна” гэж В.Путин Орос, Украины дайны талаар дурджээ. Түүний хэлснээр, хэрэв 2022 оны гуравдугаар сард Истанбулд болсон уулзалтын тохиролцоонуудыг хэрэгжүүлсэн бол энэ дайн “нэг жил хагасын өмнө дуусах боломжтой” байжээ. Тэрбээр ямар тохиролцооны талаар ярьж байгаагаа тодорхой хэлсэнгүй.

ОХУ-ын Ерөнхийлөгч мөн 2022 оны хоёрдугаар сараас өмнө Украинд идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүйдээ харамсаж байгаагаа илэрхийлж, барууны удирдагчид “НАТО-г зүүн зүгт өргөжүүлэхгүй” гэж худал хэлсэн хэмээн ярьжээ. “Бид Украиныг НАТО-д татан оруулах вий гэдэгт санаа зовниж байсан, учир нь энэ бол бидний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл“ гэж В.Путин хэлжээ. Мөн 2015 онд байгуулсан Украин - ОХУ-ын хооронд гал зогсоох протокол болох Минскийн хэлэлцээрийг барууныхан хэзээ ч дагаж мөрдөж байгаагүй, харин Украиныг зэвсгээр хангахын тулд цаг хожих зорилгоор ашигласныг Путин хэлжээ.

Оросын удирдагч мөн хэт барууны үзэлт сэтгүүлч Такер Карлсонтой саяхан хийсэн ярилцлагадаа сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. “Үнэндээ би түүнийг түрэмгий, хатуу ширүүн асуултууд тавина гэж бодож байсан, энэ нь надад хатуу хариулт өгөх боломжийг олгох байсан. Үнэнийг хэлэхэд, тэр ярилцлага надад бүрэн дүүрэн таалагдаагүй” гэж тэрбээр хэлжээ.

Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35