
ОХУ-ын нэрт философич, үндсэрхэг үзэлтэн Александр Дугины охин Дарья Дугина Москва хотын захад автомашинд суурилуулсан тэсрэх бөмбөгөнд өртөн амиа алджээ. Оросын Мөрдөн байцаах хороо үүнийг хүн амины захиалгат хэрэг хэмээн үзэж албан ёсоор мөрдөх ажиллагаа эхлүүлснээ Ням гарагт мэдэгдлээ.
Дэлбэрэлтийн үеэр Александр Дугин ойр байсан нь видео бичлэгт харагддаг. Шатсан машин түүнийх байсан учир гол бай нь Александр байсан гэх таамаг байна. Оросын Гадаад хэргийн яамны нэгэн албан тушаалтан уг дэлбэрэлтэд Украины төрийн байгууллагууд хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдсэн бол Украины эрх баригчид үгүйсгээд байна.
Дугинагийн аав бол Оросын зохиолч, хэт үндсэрхэг үзэлтэн бөгөөд Украиныг эзлэн түрэмгийлэхэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд ихээхэн нөлөө үзүүлсэн хэмээн нийтээр ярьдаг. Мөн Foreign Affairs сэтгүүл түүнийг "Путины тархи" гэж нэрлэсэн нь өдгөө жинхэнэ нэртэй нь бараг байнга хамт бичигддэг болсон. Дугин болон түүний охинд АНУ, Их Британи хориг тавьсан билээ.
Эх сурвалж: CNN
Энэ Орос өвгөн ёстой "Оросоос өөр үндэстэн байвал алаад байх хэрэгтэй" гэж хатуу номлодог аймшгийн фашист гар гэнэ дээ, Охиныг нь Чеченүүд үстгасан гэцгээж байна гэнэ Москвад
Чи яаж мэдсийн чиний хэлсэнээр чечентэй хагралдахуу өөрийнхээ амьдралаа бод