Гүнж Айко Улаан загалмай нийгэмлэгт ажиллаж эхэлжээ
4 сарын 2. 11:580

Япон эзэн хаан Нарүхито, хатан Масако нарын ганц хүүхэд болох гүнж Айко өнөөдрөөс Японы Улаан загалмай нийгэмлэгт ажиллаж эхэлжээ.

Тэрбээр гэрээт ажилтнаар ажлын гараагаа эхэлсэн бөгөөд сайн дурын ажилтнуудыг сургадаг хэлтэст ажиллахын зэрэгцээ албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа гэж Эзэн хааны ордны хэрэг эрхлэх газраас мэдээллээ.

“Миний бие нийгэмлэгийн гишүүний хувиар анхны алхмаа хийж байгаадаа баяртай байна” гэж Айко Токиогийн Минато дүүрэг дэх Улаан загалмай нийгэмлэгийн төв байранд сэтгүүлчдэд хэлжээ. Тэрбээр даваа гаргаас төв оффист ажиллаж эхлэх найман шинэ ажилтны нэг юм. Айко гүнж өнгөрсөн сард Гакүшюин их сургуулийг Японы уран зохиол судлалаар төгссөн юм.

“Нийгэмлэгийн гишүүнээр ажиллах өдрүүд маань дөнгөж эхэлж байгаа хэдий ч ажлын байрандаа хурдан дасан зохицож, өөрийн хувь нэмрээ оруулахыг хичээх болно” гэж тэрбээр хэлээд эцэг эх нь өөрт нь амжилт хүссэнийг дурджээ. Улаан загалмай нийгэмлэг нь эзэн хааны гэр бүлтэй нягт холбоотой байдаг бөгөөд хатад нь хүндэт ерөнхийлөгчөөр ажилладаг.

Эзэн хааны гэр бүлийнхэн өнөөдөр өөрсдийн тухай олон нийтэд илүү тодорхой ойлголт өгөхийн тулд “Инстаграм” сүлжээнд албан ёсны хаягаа нээснээр олон нийтийн сүлжээнд анх удаа хаягтай болжээ. Эзэн хааны ордны хэрэг эрхлэх газрын нэрээр нээсэн уг хаягт эзэн хаан, хатан, гүнж нарын шинэ жилээс гуравдугаар сарын хооронд авахуулсан 10 гаруй гэрэл зураг, дүрс бичлэгийг нийтэлсэн байна. Даваа гаргийн үдийн байдлаар уг хаягийг дагагчдын тоо бараг 200 мянгад хүрчээ.


Эх сурвалж: Kyodo /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03