Хятадын Гуандун, Шанхай, Жэжян зэрэг бүс нутгууд чулуужсан түлшний салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байна
2022, 8 сарын 23. 2:150

Хятад улс 2060 он гэхэд нүүрсхүчлийн хийг саармагжуулах зорилт тавьсан ч Гуандун, Шанхай, Жэжян зэрэг чинээлэг бүс нутгууд чулуужсан түлшний салбарт хийх хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмэгдүүлсээр байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

Greenpeace East Asia олон улсын байгаль орчны байгууллагын зүгээс 18-ны өдөр нийтэлсэн тайланд дурдахдаа “Гуандун, Жэжян, Шанхай зэрэг Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн хамгийн өндөртэй зарим бүс нутгууд нүүрстөрөгч багатай технологи болон сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд асар их хөрөнгийг зарцуулж байгаа нь үнэн боловч тэр хэмжээгээрээ чулуужсан түлш, тэр дундаа хийн төслүүд дэх хөрөнгө оруулалтыг ч нэмэгдүүлсээр байна” гэж онцлон тэмдэглэв.

Тус тайланд дурдсанаар, бүс нутгийн эдийн засгийн хэмжээгээрээ дотооддоо тэргүүлдэг Гуандун муж нь засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэн нүүрсний хэрэглээгээ багасгаж байгаагийнхаа хэрээр чулуужсан түлшний хараат байдлаа нэмэгдүүлж байгаа талаар цохон тэмдэглэсэн байна.

Гуандун муж энэ он гарсаар чулуужсан түлшний төсөлд 385.1 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн нь 2020 онтой харьцуулахад 21.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Жэжян муж болон Шанхай хот ч мөн 2020 оноос хойш чулуужсан түлшний төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа жил бүр 5 болон 19.9 хувиар тус тус нэмэгдүүлжээ.

Финляндын Эрчим хүч, цэвэр агаарын хүрээлэнгийн шинжээч Лоури Милиберта эрчим хүчний оргил үед сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлт эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй тул уян хатан чанартайн дээр хэмнэлттэй зэрэг давуу тал ихтэй хийн хэрэглээ нь сайн хувилбар болдог хэмээн дээрх судалгааны үр дүнд тайлбар хийсэн байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35