Газпром компани Франц руу чиглэсэн хийн нийлүүлэлтийг зогсоох шийдвэр гаргажээ
2022, 8 сарын 31. 10:341

ОХУ төлбөрийн асуудлаас болж Франц руу хий нийлүүлэхээ зогсоох шийдвэр гаргаснаа орон нутгийн цагаар 30-ны өдөр мэдэгдэв. Тухайн өдрийн өглөө мэдэгдэхдээ зөвхөн хийн хэмжээгээ багасгана гэж байсан ч хэдхэн цагийн дотор уг шийдвэрээ өөрчлөн бүрэн зогсоохоор болжээ.

Франс Пресс болон Ройтерс агентлагуудын мэдээлснээр, Оросын төрийн өмчит байгалийн хийн Газпром компани “Бид үлдэгдэл хийн төлбөрөө барагдуулах хүртэл ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн Францын эрчим хүчний Engie компанийн нийлүүлэлтийг бүрмөсөн зогсоох болно" гэж Teлеграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Тодруулбал Газпром компани өнгөрөгч долоодугаар сард нийлүүлсэн хийн төлбөрөө өнөөдрийг хүртэл бүрэн авч чадаагүй гэдгээ мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн зарлигт зааснаар хилийн чанад дахь хийн худалдан авагчид гэрээний нөхцлийн дагуу хийн төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд хийн нийлүүлэлтийг зогсоох журамтай байдаг аж.

Газпром компани мөн өдрийн өглөөнөөс эхлэн хийн нийлүүлэлтийг бууруулна гэж Engie компанид мэдэгдсэн байсан юм.

Engie компани хийн нийлүүлэлтийг бууруулах тухай мэдэгдлийг хүлээн авсны дараа "Бид хэрэглэгчдэдээ түгээх хийгээ шаардлагатай хэмжээгээр нөөцөлчихсөн байгаа. Оросын талын нийлүүлэлт тасалдсанаас үүсэх санхүүгийн болон биет нөлөөг багасгахын тулд хэд хэдэн арга хэмжээ авч байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Франц улс нь Герман зэрэг Европын холбооны бусад гишүүн орнуудтай харьцуулахад Оросын байгалийн хийнээс харьцангуй бага хамааралтай хэдий ч нөхцөл байдлыг тайван хараад суух боломжгүй юм.

Өнгөрөгч хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ Украинд цөмрөн орсноос хойш Газпромын байгалийн хийн нийлүүлэлтийн хэмжээ аажмаар багассаар байгаа билээ.

Тус улсын ерөнхий сайд Элизабет Борн өмнөх өдөр нь энэ өвөл эрчим хүчний хангамжийн асуудал үүдэн тооцоолоогүй хүндхэн нөхцөл байдал тулгарсан тохиолдолд эрчим хүчний зохистой харьцааны системийг хэрэгжүүлэх болно гэж анхааруулсан юм. Харин ерөнхийлөгч Эммануэль Макрон ирэх сарын 2-ны өдөр хий, цахилгаан зэрэг эрчим хүчний хямралаас сэргийлэх уулзалт, зөвлөгөөнийг удирдахаар болжээ.

Өнгөрөгч зургаадугаар сарын дунд үеэс хойш Оросын тал хийн хоолойн турбинуудад засвар хийнэ гэсэн шалтгаанаар Европ руу чиглэсэн хамгийн чухал хийн хоолой болох “Умардын урсгал-1”-ийг хүчин чадлынх нь 40 хувь хүртэл бууруулсан бол удалгүй дахин нэмж бууруулан өдгөө дөнгөж 20 хувийн хүчин чадлаараа ажиллаж байгаа билээ. Түүнчлэн тус хийн хоолойд мөн л засвар үйлчилгээ хийх гэж байгаа гэх үндэслэлээр 31-ний өдрөөс эхлэн хийн хангамжийг 3 хоногоор зогсоохоо мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
1
1
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Зочин
202.126.88.124
   /
2022, 9 сарын 2. 4:31

Европийн тахианууд ард түмнээ боддогүй кофений шаарнууд . Мөнгөө өгөөд л газар авна биз дээ

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35