Украины дайн: Үр тарианы хэлэлцээр дуусгавар болох гэж буй энэ үед үр тариа тээвэрлэсэн сүүлийн хөлөг Одесса боомтоос хөдөлжээ
2023, 7 сарын 17. 16:540

Даваа гарагт НҮБ болон Туркийн зуучлал дор байгуулсан ОХУ, Украины “Хар тэнгисийн үр тарианы гэрээ”-г сунгах эцсийн хугацаа тохиож байгаа билээ. Тэгвэл MarineTraffic гэх далайн хөдөлгөөн хяналтын веб хуудаснаас мэдээлснээр гэрээг дуусгавар болохоос нэг хоногийн өмнө буюу ням гарагт Украины Одесса боомтоос үр тариа тээвэрлэсэн сүүлийн хөлөг онгоц хөдөлжээ. Энэ тухай мэдээллийг Ройтерс агентлагаас ч баталсан байна.

“Хар тэнгисийн үр тарианы гэрээ”-ий хувьд өнгөрөгч онд байгуулж байсан бөгөөд энэ оны гурав болон тавдугаар саруудад тус бүр 60 хоногоор сунгаж байсан юм. Улмаар энэ даваа гарагт тус гэрээний тавдугаар сард сунгасан хугацаа дуусаж байгаа билээ.

Гэрээний хугацаа дуусахтай зэрэгцэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины зүгээс гэрээг сунгах сонирхолгүй байгаагаа илэрхийлээд амжсан юм. Учир нь түүний дүгнэж байгаагаар гэрээ үндсэн зорилгоо биелүүлэхгүй байгаа гэжээ. Тодруулбал, гэрээг байгуулсан үндсэн зорилго нь үр тарианы нийлүүлэлт нэн шаардлагатай улс орнуудыг үр тариагаар хангах байсан ч Украин улсаас экспортолсон үр тарианы 47 хувийг “өндөр орлоготой улс” буюу Испани, Итали тэргүүтэй улс орнуудад нийлүүлсэн байна.

Гэвч гэрээг зуучилсан Турк улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы хэлснээр тэрээр гэрээг дахин сунгахад бүрэн итгэлтэй байгаа гэсэн юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35