ЮБИКАБ ХХК мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын системийн ISO 27001 стандартыг амжилттай нэвтрүүллээ
2022, 9 сарын 1. 11:410

 

ЮБИКАБ ХХК нь Олон улсын ISO 27001:2013 буюу Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандартыг унаа, үйлчилгээний салбарт нэвтрүүлсэн анхны технологийн компани болж, 8-р сарын 31-ний өдөр олон улсын стандартын байгууллагаас албан ёсоор гэрчилгээгээ хүлээн авлаа.

Энэхүү стандарт нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэх, хяналт тавих, дэмжих ба сайжруулах зэрэг шаардлагуудыг хэрэгжүүлдэг олон улсын стандарт юм. “Эл стандартыг байгууллагын менежментийн тогтолцоондоо нэвтрүүлснээр “UBCab – онлайн такси үйлчилгээ”-ний аппликейшнийг өдөр тутамдаа хэрэглэдэг мянган мянган хэрэглэгч, жолоочийн мэдээллийн аюулгүй байдалд хяналт тавих боломжтой боллоо хэмээн Юбикаб ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр онцоллоо.

Мэдээллийн аюулгүй байдлаа сайжруулахаар зорьж буй ямар ч төрлийн байгууллага үйл ажиллагааны онцлог, хамрах хүрээнээс шалтгаалан уг стандартын хяналтуудыг сонгон хэрэгжүүлэх боломжтой байдаг бөгөөд мэдээллийн аюулгүй байдлын хяналтуудыг маш өргөн хүрээнд тусгасан байдгаараа онцлогтой. Үүгээрээ компанийн программ хангамжийн хөгжүүлэлтээс гадна бизнесийн процесс, хүний нөөцийн удирдлагад тус стандартын хэрэгжүүлэлт тусгагдана гэсэн үг юм.

ЮБИКАБ ХХК нь одоогоор 21 аймагт салбартай, 18.000 жолооч, 700.000 хэрэглэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд ISO 27001:2013 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, мэдээллийн аюулгүй байдлаа хөндлөнгийн аудитаар шалгуулж батламж авсан нь хэрэглэгч болон хамтрагч түншүүдийнхээ мэдээллийг хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах тал дээр онцгой анхаарч буйгаа нотолсон хэрэг боллоо.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35