Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
4 сарын 20. 4:240

Америкийн томоохон технологийн компаниуд Япон дахь дата төвөө тасралтгүй өргөжүүлcээр байна. Тухайлбал Amazon, Microsoft зэрэг компаниуд энэ онд Японд дата төвөө өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа зарлаад удаагүй байгаа энэ үед аж ахуйн нэгжийн програм хангамж хөгжүүлэгч Oracle компани мөн 2024 оноос хойш 10 жилийн хугацаанд Японы дата төвүүдэд нийт 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн талаар Nihon Keizai Shimbun (Nikkei) сонин 18-ны өдөр мэдээлэв. АНУ, БНХАУ-ын хоорондын зөрчилдөөнтэй холбоотойгоор эдийн засгийн аюулгүй байдлын ач холбогдол нэмэгдэж байгаа тул дотооддоо өгөгдлийн сангаа удирддаг “өгөгдлийн сангийн бие даасан байдал”-ийг бэхжүүлэх явдал нь тун чухал болсныг үүнээс харж болох юм.

Тус мэдээнд дурдсанаар Америкийн мэдээллийн технологийн Oracle компанийн гүйцэтгэх захирал Саффра Катз мөн өдөр зохион байгуулагдсан харилцагчдадаа мэдээлэл өгөх хурал дээр “Мэдээллийг дотооддоо чандлан нууцлах нь дэлхий нийтийн хувьд томоохон сорилт болоод байна. Бид аюулгүй байдалд санаа тавьдаг засгийн газар, компаниудын хэрэгцээг хангахад чадах бүхнээ дайчлах болно” гээд Япон дахь дата төвүүдээ өргөжүүлэх энэхүү төлөвлөгөөгөө зарлажээ. Уг шийдвэрийн хүрээнд Токио, Осака хотууд дахь дата төвүүдийг өргөтгөхөд нийт 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх аж.

Microsoft компани энэ сарын 9-ний өдөр ерөнхий сайд Фумио Кишидагийн АНУ-д хийх айлчлалтай холбогдуулан Япон дахь мэдээллийн төвөө өргөтгөхөд хоёр жилийн хугацаанд 2.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаагаа зарласан билээ. Дата төвүүдэд хиймэл оюун ухааны технологийн хөгжүүлэлт болон үйл ажиллагаанд тохиромжтой хамгийн сүүлийн үеийн хагас дамжуулагчийг ашиглахаар төлөвлөж байгаа аж. Дэлхийн хамгийн том үүлэн үйлчилгээ үзүүлэгч Amazon Web Services мөн ирэх таван жилийн хугацаанд Япон дахь дата төвөө өргөжүүлэхэд 2.26 их наяд иенийн хөрөнгө оруулалт хийхээ өнгөрөгч нэгдүгээр сард зарласан билээ.

Японы засгийн газар хувийн мэдээллийг хилийн чанад руу дамжуулахыг хориглодог нь дэлхий даяар чухалд тооцогдож буй "өгөгдлийн сангийн бие даасан байдал”-ыг бэхжүүлэхэд ихээхэн анхаарч буйн жишээ юм. Европын холбооны зүгээс аж ахуй нэгж бүр байгууллагынхаа хувийн мэдээллийг хатуу удирдахыг шаардсан “Өгөгдлийн сан хамгаалах ерөнхий журам”-ыг хэрэгжүүлэх зэргээр аливаа улс орон дотоодынхоо өгөгдөл, мэдээллээ дотооддоо боловсруулах, удирдахыг эрхэмлэх болоод байна. Японы засгийн газар ч “Хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль”-ийн хүрээнд хувийн мэдээллийг хилийн чанад руу дамжуулахыг хязгаарладаг юм.

Түүнчлэн Японы засгийн газар болон аж ахуй нэгж, компаниудын хувьд одоохондоо өгөгдлийн сан, мэдээлэлжүүлэлт харьцангуй идэвхгүй байгаа тул энэ салбарын эрэлт цаашид нэмэгдэх магадлал байгаагийн улмаас Америкийн компаниуд Японд томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр ийнхүү олноор зорих болжээ. Германы судалгааны Statista компанийн мэдээлснээр Японы хиймэл оюун ухааны технологийн зах зээл 2030 он гэхэд 8.7 тэрбум ам.долларт хүрч, 2023 оныхоос 4.8 дахин тэлэх төлөвтэй байна гэв.

Гэвч Японы засгийн газар болон томоохон компаниудын мэдээллийг Америкийн компаниуд удирдах болсонд тийм ч таатай бус хандах шинжээчид байгааг Nikkei сонин мэдээлэв. Тодруулбал Amazon Web Services, Microsoft, Google зэрэг компаниуд нь Японы засгийн газар болон орон нутгийн засаг захиргааны хамтран ашигладаг "Засгийн газрын үүлэн үйлчилгээ” үзүүлэгчээр сонгогдоод байгаа билээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03