Герман улс Украинд нэмж 200 сая еврогийн тусламж үзүүлнэ
2022, 9 сарын 5. 11:580

Германы засгийн газар Украинд 200 сая евро буюу 199 сая ам.долларын тусламжийг дотоод дүрвэгсдийг дэмжих хөтөлбөрт зориулан олгохоор шийдсэн тухай Германы Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Свенья Шульце мэдээлэл өглөө.

Тэрбээр "Энэ мөнгө Украинд дотооддоо дүрвэсэн хүмүүст өдөр тутмын энгийн хэрэглээний эд зүйлс, хүнсээр хангахад туслах зорилготой" гэв. Хоёрдугаар сарын сүүлчээс хойш Украинд долоон сая орчим хүн дотооддоо дүрвэсэн байна. Тэрчлэн, Герман улс хүлээн авсан украин дүрвэгсдийн тоогоор Европын холбоонд Польшийн дараа хоёрдугаарт жагсаж байгаа юм. Одоогийн байдлаар 900 мянга гаруй украинчууд Герман руу дүрвэсэн тооцоо байна.

Яг одоо Берлинд айлчилж буй Украины Ерөнхий сайд Денис Шмихал Германы канцлер Олаф Шольц болон Свенья Шульце нартай уулзан цаашдын дэмжлэг туслалцаа болон эрчим хүчний асуудлаар санал солилцож байна. Мөн Украин Германаас илүү олон тооны хүнд зэвсэг авах сонирхолтой байгаа юм.

Эх сурвалж: Deutsche Welle

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35