“Энэтхэгийн Билл Гейтс” Мурти: Залуучууд долоо хоногт 70 цаг ажиллах хэрэгтэй
2023, 11 сарын 3. 4:110

Энэтхэгийн Билл Гейтс" гэгддэг дэлхийн хэмжээний мэдээллийн технологийн Infosys компанийг үүсгэн байгуулагч Нараяана Мурти "Энэтхэг дэлхийн эдийн засгийн хүчирхэг гүрэн болохын тулд залуучууд олон цагаар ажиллах хэрэгтэй" гэж хэлсэн нь маргаан дагуулжээ. Тэрээр мөн Их Британийн ерөнхий сайд Риши Сунакийн хадам эцэг юм.

Орон нутгийн цагаар өнгөрсөн сарын 29-ний өдөр CNN агентлагийн мэдээлснээр, Мурти YouTube платформын нэгэн контентод оролцох үеэрээ “Энэтхэгт долоо хоногт 70 цаг ажилладаг маш тууштай, сахилга баттай, туйлын шаргуу залуучууд хэрэгтэй байна" хэмээн хэлсэн нь олны анхаарлыг татсан байна.

Тэрээр үргэлжлүүлэн “Дэлхийн хоёрдугаар дайны дараа Герман, Япон зэрэг орнууд олон цагаар ажиллахыг бодлогоор хэрэгжүүлж байсан. Яагаад ч юм манай залуучууд барууны орнуудын хамгийн хэрэггүй талыг нь “нутагшуулж” байгаа нь улс оронд тус дэм болохгүй байна” хэмээн хатуухан шүүмжилжээ.

"Энэтхэг улс анх удаа дэлхийн хэмжээнд хүндлэл хүлээж эхэлж байна. Яг энэ үед удирдлагын түвшинд ажиллаж буй хүмүүс залуучуудад шаргуу хөдөлмөрлөх сэдлийг төрүүлж өгөх ёстой. Одоо бид хөгжлийн төлөө нэгдэж, илүү хурдацтай урагшлах цаг болжээ” хэмээн Мурти өгүүлэв.

Хөрөнгийн хэмжээгээрээ Энэтхэгт тэргүүлэгчдийн нэг гэгддэг Мурти өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын байдлаар 4.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж АНУ-ын Forbes сэтгүүл мэдээлж байжээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35