Ажил олгогчдын асуудаг ур чадварт чиглэсэн, нийтлэг 6 асуулт
2022, 9 сарын 19. 15:241

Ажлын ярилцлагад орж байх үед ажил олгогч танаас ямар, ямар асуулт асууж болох, тэдгээрт юу гэж хариулахаа тодорхой хэмжээгээр бэлдсэн байхад сандрал бага байдаг. Тэгвэл бид танд ажлын ярилцлагын үеэр танд ирж болзошгүй, ур чадварт чиглэсэн, нийтлэг 6 асуулт болон тэдгээрт хэрхэн хариулж болох жишээг хүргэе.

Та өмнө нь цуг ажиллахад ярвигтай хүнтэй ажиллаж байсан уу? Хэрэв тийм бол та тухайн хүнтэй хэрхэн хамтран ажилласан бэ?

Ажлын байран дээр хүн янз бүрийн ааш, авиртай хүмүүстэй хамтран ажилладаг. Тиймээс ажил горилогч нь хүн бүртэй нийцтэй нэгэн мөн эсэхийг мэдэх тун чухал юм. Хэчнээн ярвигтай хүн байсан ч түүнтэй хамтран ажлаа бүрэн гүйцэтгэж чаддаг байна гэдэг нь маш чухал ур чадвар билээ.

Та ажлаа хэр бүтээлчээр хийдэг вэ?

Бүтээлч байдал гэдэг ажлын байран дахь чухал ур чадваруудын нэг. Харин ажлын ярилцлагын үеэр өөрийн бүтээлч нэгэн гэдгийг батлах нь тийм ч амархан биш юм. Тэгвэл энэ нөхцөлд та өөрийн бүтээлч сэтгэлгээг хэрхэн үр дүнтэйгээр ашиглаж, асуудал шийдвэрлэж байсан тухай хуваалцаарай.

Ажил хэргийн хүрээнд таны гаргаж байсан хамгийн том амжилт юу вэ?

Өөрийн амжилтын тухай сагсууралгүй, мэргэжлийн түвшинд ярьж чадна гэдэг хувь хүний зан төлөв, мэргэжлийн ур чадварыг илтгэж байдаг. Энэ төрлийн асуулт ирсэн тохиолдолд тоо баримттайгаар, товч бөгөөд тодорхой ярих нь хамгийн оновчтой.

Ажлын байр, ажил хэргийн хүрээнд гарсан томоохон өөрчлөлтөд хэрхэн дасан зохицож байсан бэ?

Дасан зохицох чадвартай, уян хатан ажилтан байна гэдэг ажлын байран дахь чухал ур чадваруудын нэг. Нэн ялангуяа зарим нэг салбарт өдөр тутам багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн нь сайжирч, өөрчлөгдөж байгаа тул тэдгээртэй хөл нийлүүлэн алхаж чадах нэгнийг ажил олгогч нар хайдаг.

Ажлын дундуур өөр яаралтай ажил гарч ирэх тохиолдолд та хэрхэн хүлээн авдаг вэ?

Ажил хэргийн хүрээнд хүлээсэн үүргээ гүйцэтгэж, ажлаа ном журмын дагуу хийж байхад өөр нэг нэн яаралтай ажил орж ирсэн үед та хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг вэ? Энэ асуулт нь хувь хүний дасан зохицох, юмсыг хүлээн авах чадварыг шинжих зорилготой.

Хамтран ажиллагсад тань таны гүйцэтгэсэн ажлаас алдаа олж хэлбэл та яах вэ?

Хүн бүр л алдаа гаргадаг. Гэхдээ тухайн алдаагаа хүлээн зөвшөөрдөг нэгэн байх нь хамгийн чухал. Тиймээс энэхүү асуултын хариуг бодит жишээтэй хүргэвэл тохиромжтой.

Жишээ нь би нэг үсэг алдсан байхад хамт ажилладаг хүн маань надад тэр алдааг олж өгсөн. Тэгээд би даруй засаад түүнд баярласнаа илэрхийлсэн гэвэл энэ нь эерэг ажилтны шинж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
3
0
0
1
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Хүний нөөцийн менежер
202.21.111.234
   /
2022, 10 сарын 5. 13:43

хэрэгтэй сэвдүүд байна баярлалаа

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35