АНУ дахь хамгийн өндөр цалинтай ажлын байрууд/муж тус бүрээр/
2 сарын 26. 15:160

Эдийн засгийнхаа хэмжээгээр дэлхийг тэргүүлэгч 5 улсын нэгт багтдаг АНУ-ын хувьд аль мужид байгаагаас хамааран цалин хийгээд амьдралын өртөг нь өөр өөр байдаг юм.

Бид өмнөх мэдээллээрээ цагаан толгойн дарааллаар эхний 40 муж дахь хамгийн өндөр цалинтай ажлын байрууд, тэдгээрийн жилийн дундаж цалингийн хэмжээ, боловсролын ямар зэрэг шаарддаг болон хэдэн жилийн ажлын туршлага шаарддаг болохыг хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаа дараагийн 12 мужийн мэдээлэлтэй танилцъя.

(Энэхүү судалгааг GOBankingRates веб хуудаснаас АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн хорооноос 2022 оны тавдугаар сард нийтэлсэн тайланд үндэслэн боловсруулсан билээ.)

Өмнөд Каролина: Хуулийн багш

Дундаж цалин/жилээр/: 186,120 ам.доллар

Орон тоо/тус мужид эл мэргэжлийн хэчнээн орон тоо байдаг тухайд/: 60

Боловсролын зэрэг: Доктор эсхүл мэргэжлийн зэрэг

Ажлын туршлага: 5 орчим жил

Өмнөд Дакота: Компьютерын сүлжээний архитектор

Дундаж цалин/жилээр/: 156,870 ам.доллар

Орон тоо/тус мужид эл мэргэжлийн хэчнээн орон тоо байдаг тухайд/: 780

Боловсролын зэрэг: Бакалавр

Ажлын туршлага: 5 болон түүнээс дээш жил

Нью Йорк: Худалдааны менежер

Дундаж цалин/жилээр/: 231,380 ам.доллар

Орон тоо/тус мужид эл мэргэжлийн хэчнээн орон тоо байдаг тухайд/: 28,870

Боловсролын зэрэг: Бакалавр

Ажлын туршлага: 5 орчим жил

Теннесси: Хуульч

Дундаж цалин/жилээр/: 149,050 ам.доллар

Орон тоо/тус мужид эл мэргэжлийн хэчнээн орон тоо байдаг тухайд/: 8,830

Боловсролын зэрэг: Доктор эсхүл мэргэжлийн зэрэг

Ажлын туршлага: Өгөгдөл байхгүй

Техас: Авиакомпанийн нисгэгч, хоёрдугаар нисгэгч, нисэхийн инженер

Дундаж цалин/жилээр/: 212,940 ам.доллар

Орон тоо/тус мужид эл мэргэжлийн хэчнээн орон тоо байдаг тухайд/: 9,190

Боловсролын зэрэг: Бакалавр

Ажлын туршлага: 5 орчим жил

Юта: Компьютер, мэдээллийн технологийн менежер

Дундаж цалин/жилээр/: 154,420 ам.доллар

Орон тоо/тус мужид эл мэргэжлийн хэчнээн орон тоо байдаг тухайд/: 6,090

Боловсролын зэрэг: Бакалавр

Ажлын туршлага: 5 болон түүнээс дээш жил

Вермонт: Шүүгч

Дундаж цалин/жилээр/: 144,160 ам.доллар

Орон тоо/тус мужид эл мэргэжлийн хэчнээн орон тоо байдаг тухайд/: 60

Боловсролын зэрэг: Доктор эсхүл мэргэжлийн зэрэг

Ажлын туршлага: 5 болон түүнээс дээш жил

Виржиниа: Авиакомпанийн нисгэгч, хоёрдугаар нисгэгч, нисэхийн инженер

Дундаж цалин/жилээр/: 209,730 ам.доллар

Орон тоо/тус мужид эл мэргэжлийн хэчнээн орон тоо байдаг тухайд/: 2,950

Боловсролын зэрэг: Бакалавр

Ажлын туршлага: 5 орчим жил

Вашингтон: Авиакомпанийн нисгэгч, хоёрдугаар нисгэгч, нисэхийн инженер

Дундаж цалин/жилээр/: 278,260 ам.доллар

Орон тоо/тус мужид эл мэргэжлийн хэчнээн орон тоо байдаг тухайд/: 3,970

Боловсролын зэрэг: Бакалавр

Ажлын туршлага: 5 орчим жил

Баруун Виржиниа: Борлуулалтын инженер

Дундаж цалин/жилээр/: 186,950 ам.доллар

Орон тоо/тус мужид эл мэргэжлийн хэчнээн орон тоо байдаг тухайд/: 160

Боловсролын зэрэг: Бакалавр

Ажлын туршлага: Өгөгдөл байхгүй

Висконсин: Физикч

Дундаж цалин/жилээр/: 166,000 ам.доллар

Орон тоо/тус мужид эл мэргэжлийн хэчнээн орон тоо байдаг тухайд/: 150

Боловсролын зэрэг: Доктор эсхүл мэргэжлийн зэрэг

Ажлын туршлага: Өгөгдөл байхгүй

Вайоминг: Худалдааны менежер

Дундаж цалин/жилээр/: 146,350 ам.доллар

Орон тоо/тус мужид эл мэргэжлийн хэчнээн орон тоо байдаг тухайд/: 130

Боловсролын зэрэг: Бакалавр

Ажлын туршлага: 5 орчим жил

Үргэлжлэлийг Zangia News хуудаснаас хүлээн аваарай!

 

Эх сурвалж: GOBankingRates

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35