Амазон компани агуулах болон тээврийн ажилчдынхаа цалинг нэмлээ
2022, 9 сарын 29. 9:550

Лхагва гарагт дэлхийн онлайн худалдааны салбарын тэргүүлэгч Амазон компани агуулах болон тээврийн ажилчдынхаа цалинг нэмж байгаагаа зарлажээ. Ажилчдын цалинг тэд цагийн 1 ам.доллароор нэмж, өмнө нь цагийн 18 ам.долларын үнэлгээтэй ажилладаг байсан ажилчид ирэх сараас 19 ам.долларын үнэлгээтэй ажиллах болсон байна.

Амазон компанийн үзэж байгаагаар цалинг ийн нэмснээр ажилчдыг татаж, онлайн худалдааны өндөр ачаалалтай улирлыг тэд ажралгүй давах юм. Улмаар ажилчдын цалинг нэмэгдүүлснээр Амазон компанийн ирэх жилийн зардал 1 тэрбум ам.доллароор нэмэгдэх гэнэ.

Тийнхүү Амазон компанийн АНУ дахь салбарын ажилчид ажиллах бүс, албан тушаалаас хамааран цагийн 16-26 ам.долларын үнэлгээтэй ажиллах болжээ.

Амазоны хувьд дэлхий дахинаа хагас болон бүтэн цагийн нийт 1.5 сая ажилтайнтай бөгөөд тэдний дийлэнх нь АНУ-д ажилладаг юм.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35