Amazon хиймэл оюун ухаан, робот техник хөгжүүлэгч компаниудад хөрөнгө оруулахаар 1 тэрбум ам.долларыг төвлөрүүлжээ
3 сарын 1. 4:190

Америкийн цахим худалдаанд суурилсан мэдээллийн технологийн Amazon компани нэг тэрбум ам.долларын санхүүжилт бүхий аж үйлдвэр, инновацийн сангаар дамжуулан хиймэл оюун ухаан болон робот техникийг хослуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудад хөрөнгө оруулж буй талаар Их Британийн өдөр тутмын Financial Times сонин орон нутгийн цагаар 28-ний өдөр мэдээлжээ.

2022 онд байгуулагдсан Amazon компанийн венчур капиталын хэлтсийн тэргүүн Франциска Боссарт Financial Times сонинд ярилцлага өгөх үеэрээ "Хиймэл оюун ухаан нь робот техник, автоматжуулалтын салбарт асар их боломжуудыг нээх нь тодорхой. Тиймээс бид энэ жил уг салбарт анхаарлаа хандуулан ажиллах болно" гэж хэлэв.

Түүнчлэн тэрээр энэ онд сангийн хөрөнгө оруулалт эрс нэмэгдэнэ гэж цохон тэмдэглэсэн байна..

Тус сан нь Amazon компанийн логистикийн системд шинэчлэл хийх зорилготой бөгөөд өнгөрсөн жил хиймэл оюун ухааны технологийн компанид анхны хөрөнгө оруулалтаа хийснээс хойш өнөөг хүртэл нийт 12 хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа аж.

Тусгай мэдрэгчийн тусламжтайгаар хүнтэй хамтран ажилладаг “робот гар” хөгжүүлэгч Mantis Robotics компани ч хөрөнгө оруулалт авах компаниудын тоонд багтсан байна.

Тэрчлэн Amazon компани нь аж үйлдвэр, инновацийн сангаар дамжуулалгүй хиймэл оюун ухааны технологийн Antropic гарааны компанид 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн билээ.

Amazon робот техникийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтаараа олны анхаарлыг татаж байсан нь саяхан. Үйл явдлыг эргэн сануулахад 2022 онд Европын бүс дэх агуулахууддаа үйлдвэрлэлийн робот болон ангилах системийг суурилуулахад 400 сая еврогийн хөрөнгө оруулалт хийснээс гадна үйл ажиллагааны сүлжээндээ 750,000 хөдөлгөөнт роботыг байршуулж байв.

Ноён Боссарт үргэлжлүүлэн, аж үйлдвэр, инновацийн сан нь компанийн "илүү үр ашигтай, ажилчдад аюулгүй, хэрэглэгчдэд илүү хурдан хүргэх" зорилтыг биелүүлэхэд хувь нэмэр оруулах гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулахаар төлөвлөж байна хэмээн дурдсан байна.

Тэрээр энэ онд тус сангийн хөрөнгө оруулалт нь хүргэлтийн “сүүлийн цэг”-т оролцдог компаниуд болон худалдан авагчдад хүрэх цэгт оролцдог компаниудыг хамрах төлөвлөгөөтэй байгааг мэдэгдэв.

Үүний зэрэгцээ агуулах, логистикийн автоматжуулалтын гол зорилго нь хүний үйл ажиллагааг энэ үйл явцаас бүрмөсөн хасах биш, харин давтамжит үйлдэл эсвэл аюултай ажлыг гүйцэтгэхэд илүү олон робот, автомат төхөөрөмжийг оролцуулан “ажлын байранд өөрчлөлт" оруулах явдал хэмээн өгүүлсэн байна.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52