Nissan ОХУ-ын зах зээлийг орхисноор 100 тэрбум иений алдагдал хүлээх болжээ
2022, 10 сарын 11. 22:260

Мягмар гарагт Японы автомашин үйлдвэрлэгч Nissan Motor компаниас мэдэгдсэнээр тэд ОХУ-ын зах зээлийг орхисноор ойролцоогоор 100 тэрбум иен буюу 668 сая ам.долларын алдагдал хүлээх болжээ.

Тэдний мэдэгдсэнээр, “Nissan компани энэхүү шийдвэрийн улмаас ойролцоогоор 100 тэрбум иений алдагдал хүлээх боллоо. Гэвч бидний зүгээс ирэх нэг жилийн хугацаанд хөрөнгө оруулагч нарт компанийн орлого, ашгийн тухай албан бус тайлангаа хүргэх болно. Үйл явдлын хүрээнд дэлгэрэнгүй мэдээллийг ирэх сарын 22-нд нарийвчилсан үнэлгээ хийсэн хойно танилцуулна” гэсэн байна.

Ийн мэдэгдэхээс өмнө Nissan компанийн зүгээс ОХУ дахь салбараа НАМИ буюу Оросын Автомашин, Хөдөлгүүр Хөгжүүлэлт, Судалгааны Төв Хүрээлэнд худалдсанаа зарлаад байсан юм. Улмаар тэд ОХУ бүх үйл ажиллагаагаа тус хүрээлэнгийн мэдэлд шилжүүлэх болжээ. Харин худалдаа ойрын хугацаанд эцэслэгдэх юм.

Гэрээний нөхцөлд зааснаар Nissan ирэх зургаан жилийн хугацаанд тус улс дахь компаниа эргүүлэн худалдан авах боломжтой байх ажээ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18