2023 оны гуравдугаар улиралд Saudi Aramco компанийн ашиг 23 хувийн бууралттай гарчээ
2023, 11 сарын 7. 18:150

Мягмар гарагт Саудын Арабын газрын тосны Saudi Aramco компани 2023 оны гуравдугаар улирлын тайлангаа танилцуулжээ. Танилцуулгаас үзвэл тэд өнгөрөгч улиралд нийт 23 хувиар буурсан үзүүлэлт бүхий ашигтай ажилласан байна.

Ройтерс агентлагаас мэдээлснээр ашиг буурахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь олон улсын зах зээлд газрын тосны үнэ буурч, Saudi Aramco компанийн экспортын хэмжээ буурсантай холбоотой гэсэн юм. Гэсэн хэдий ч тэдний өнгөрөгч улирлын ашиг шинжээчдийн тооцооллыг давж чаджээ.

Тийнхүү Saudi Aramco компаниас танилцуулснаар тэд өнгөрөгч улиралд нийт 32.6 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна. Улмаар тэдний тайланг танилцуулсны дараагаар олон улсын зах зээлд Saudi Aramco компанийн нэгж хувьцааны үнэлгээ 0.6 хувиар өсжээ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35