2013 онд хүмүүсийг 1 ам.долларт тэнцэх хэмжээний биткоин худалдан аваач гэж гуйж байсан эр өдгөө хэрхэн амьдарч байна вэ?
4 сарын 2. 16:411

2013 он гэхээр сэтгэлд нэг ойрхон санагдах ч багахан тооцоолол хийгээд үзвэл аль хэдийн 11 жил өнгөрчээ. Тус хугацаанд криптовалютын зах зээлд олон ч онцлох үйл явдал болсон билээ.

Тэгвэл бид энэ удаагийн мэдээгээрээ 2013 онд хүмүүсийг 1 ам.долларт тэнцэх хэмжээний биткоин худалдан аваач гэж гуйж, уриалж байсан эр өдгөө хэрхэн амьдарч буйг сонирхуулъя.

Давинчи Жереми бол YouTube суваг хөгжүүлэгч, биткоин, криптовалют сонирхогч. Түүний хувьд криптовалютын үнэ цэнийг олон нийтээс арай эрт ойлгосон байсан тул 2013 онд өөрийн дагагчдаа ердөө 1 ам.долларт тэнцэх хэмжээний биткоин худалдан аваад хадгалаач хэмээн гуйж байсан нэгэн юм.

Гэсэн хэдий ч тухайн үед түүний гуйлтыг биелүүлсэн хүн цөөн.

Сонирхуулахад тухайн үед нэгж биткоин ердөө 116.75 ам.долларын үнэтэй байсан билээ. Харин өдгөө тус коины үнэ 65,000-70,000 ам.долларт хэлбэлзэж буй. Өнгөрсөн сард дээд талдаа нэг биткоины үнэлгээ 73,573.91 ам.долларт хүрээд эргэн унасан.

Тэгвэл тэр өдгөө биткоины ачаар хангалттай чинээлэг амьдрах болжээ. Хэвлэлийнхний мэдээлж байгаагаар Давинчи нийт 3,000 нэгж ширхэг биткоин эзэмшдэг бөгөөд үүнээс тооцвол тэр өдгөө ам.долларын саятан болсон юм. Гэвч энэ хэмжээний хөрөнгийг тэрээр ердөө 100 хүрэхгүй ам.доллароос эхлэн босгосон гэхээр хэн ч үнэмшихээргүй мэт.

Үйл явдлын хүрээнд түүний бичлэг дор хүмүүсийн үлдээсэн сэтгэгдлээс сонирхвол, “Би энэ залуугийн бичлэгийг YouTube дээрээс үзэж байсан. Тэр бичлэг дээр тэрээр 10 хүрэхгүй еврогоор 2,600 биткоин авч байж билээ”, “Би түүнийг гуйж байхад л биткоин авахаар картын мэдээллээ оруулж байсан. Гэхдээ миний ашиглаж байсан биржийн сервер унаад байхаар нь би гүйлгээгээ шууд тасалчихсан юм даа” гэх зэргээр бичжээ.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
2
1
0
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
udhcndijs
202.5.202.32
   /
4 сарын 4. 11:09

qqqqqqqqqqqrayshjsjsksoskakkalalaalalallakslakwlakalakalallaaklakalakhhcicjejksowjsjjdie7w8192ushhzh99646464876649)hsuyshxhuegekeidujdjwosgjjrk3ichbebufuycyegheehjcifurjjeeiirhhrhdiicjrhejduidhenenjfowo2iu3grhicic8fiej3hnwhduy,hdhdhehisisoe.ekksosisisjsiucyejdhucieiwoolqhahgeeqfvskcoclhshhehejdnjdooewlnhsjiekwjehbdjeuiwjwjwhendhdjjjwjwjwnwjhdcuuciieneneduieuidudyduududyeeysyysydryufuryresuttoststsitostsiisttietistiw85w85e58w58e5385822558258252858253939553529582aistkyssyotosotdsoodoydy8sy8y9dy9ddyooteiteitwirwitaytistigksgsiysotistisgksgkskskgslhdyodyodoyddoyodyitstistsoyodgsootdostydoyoeyprypdyoeoyrpydyodyoepydypdoydohddoyudoxygldlyxoyxpydoyeoysotssoytostsoktsyosieueudhehz8wohwbskei9s92782ushsjsoodhehwkwooshdnueienejdueiendjoqo1p1ienxbjdi2inenndndjjsksksjj

Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47