Тэрбумтан Жэфф Безосын эцэг эх Фред Хатчинсоны Хавдар судлалын Төвд 710 сая ам.доллар хандивлажээ
2022, 10 сарын 14. 15:280

Тэрбумтан Жэфф Безосын эцэг эх АНУ-ын Сиэтл хотод байрладаг Фред Хатчинсоны Хавдар судлалын Төвд 710 сая ам.доллар бэлэглэх болжээ.

Энэ нь тус төвийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй хандив болж байгаа бөгөөд 2022 онд хавдар судлалын төвд хандивласан хамгийн том хандивт тооцогдож байгаа юм.

Хандив хүлээн авсан төвөөс мэдэгдсэнээр тэд 710 сая ам.долларыг хавдар судлалын 36 шинэ лабораторийг санхүүжүүлэх, судалгааны томоохон байгууламж барих, эмнэлзүйн туршилтын дэд бүтцийг байгуулахад хөрөнгө оруулах болон дархлааны эмчилгээг судлахад зарцуулах гэнэ.

Фред Хатчинсоны Хавдар судлалын Төвийн ерөнхийлөгч, захирал Томас Лийнчийн хэлснээр тэрээр Безосын гэр бүлийн судалгаа, эмчилгээний салбарт хөрөнгө оруулж буй явдлыг өндрөөр үнэлж байгаа гэсэн юм.

Безосын гэр бүлийн хувьд өмнө нь 2009 онд тус төвд 68 сая ам.доллар хандивлаж байжээ.


Эх сурвалж: AP News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35