Тайванийн хагас дамжуулагчийн TSMC компани Европ дахь анхны үйлдвэрээ Герман улсад байгуулахаар болжээ
2023, 8 сарын 9. 4:560

Хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Тайванийн TSMC компани Герман улсад өөрийн үйлдвэрээ байгуулах шийдвэрийг албан ёсоор эцэслэн баталжээ.

Тайванийн болон гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 8-ны өдөр мэдээлснээр, TSMC компани нь мөн өдөр Удирдах зөвлөлийн хурлаа хийж, Германы Дрезден хотод хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулах төлөвлөгөөг баталсан тухай онцлон тэмдэглэв. Захирлуудын зөвлөлийн зүгээс Герман дахь өөрийн охин компани бөгөөд үйлдвэрийн гол хувьцаа эзэмшигч ESMC компанид 3,5 тэрбум еврогоос хэтрэхгүй байх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг баталсан байна.

Ингэснээр тус компани нь Европт анх удаа хагас дамжуулагчийн үйлдвэрээ байгуулахаар болж буй нь энэ юм. TSMC нь Герман дахь шинэ үйлдвэрээ өөрийн түнш болох Bosch, Infineon, NXP зэрэг компаниудтай хамтран үйл ажиллагааг нь хариуцан явуулахаар төлөвлөж байгаа аж. Тодруулбал, TSMC-ийн охин компани болох ESMC 70 хувийг, Bosch, Infineon, NXP компаниуд тус бүр 10 хувийг эзэмших гэнэ.

Өмнө нь Handelsbulat зэрэг Германы эдийн засгийн хэвлэлүүд TSMC компани ТУЗ-ийн хурлаа хийж, ХБНГУ-ын Дрезден хотод хагас дамжуулагчийн үйлдвэр барих төслийг тун удахгүй батлах гэж буй тухай мэдээлж байсан билээ. Уг үйлдвэрийг нийт 10 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтаар барих бөгөөд Германы засгийн газар 5 тэрбум еврогийн татаас олгохоор төлөвлөж байгаа гэх мэдээлэл мөн гарч байв.

Тус үйлдвэр ашиглалтад орсноор 2000 орчим ажлын байр шинээр бий болно гэж тооцоолж байгаа аж. Барилгын ажил ирэх оны хоёрдугаар хагаст эхлэх бөгөөд 2027 онд ашиглалтад орж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлэх юм. Тус үйлдвэр нь автомашин үйлдвэрлэгчдэд зориулсан автомашины хагас дамжуулагчийг олноор үйлдвэрлэх төлөвтэй байна.

TSMC компанийн ахлах дэд ерөнхийлөгч Шиаочиан Жан өнгөрөгч 5-р сард Европт болсон технологийн форумд оролцох үеэрээ “Европт баригдах шинэ үйлдвэр нь 28 нанометрийн (нм = метрийн 1 тэрбумын нэг) процесст суурилсан автомашины микроконтроллер, автомашины хагас дамжуулагч зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх болно” хэмээн дурдаж байв.

Түүнчлэн тус компани нь 2021 оноос Германд хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж эхэлсэн бөгөөд өнгөрсөн жилээс үйлдвэр барих газрыг эрчимтэйгээр хайж байх хугацаандаа Германы Засгийн газар, Европын Холбоотой уг төслийнхөө талаар илүү нарийн хэлэлцээг өрнүүлсэн аж.

ХБНГУ-ын Засгийн газар ч TSMC-ийн энэхүү төслийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг талархан хүлээн авч, Европын хагас дамжуулагчийн хуулийн хүрээнд төслийг дэмжихээ бүрнээ илэрхийлжээ.

Үүний зэрэгцээ Тайванийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд TSMC АНУ-ын Аризона мужид баригдаж буй үйлдвэрт 4.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөг баталсан хэмээн мэдээлэв.

Тодруулбал тус компани нь Аризона мужид баригдаж буй үйлдвэрийн эхний шатны байгууламж 2024 онд ашиглалтад ормогц 5 нанометрийн хагас дамжуулагч үйлдвэрлэж эхлэх юм. Харин 3 нанометрийн хагас дамжуулагч үйлдвэрлэх хоёр дахь шатны байгууламжийг 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч бүтээн байгуулалтын ажил нэг жилээр хойшлогдохоос аргагүй болоод байгаа гэв.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
02024-5-1 0:53
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26