ОХУ, НҮБ-ын төлөөлөгчид Хар тэнгисээр дамжих үр тарианы экспортын гэрээг сунгах талаар Москвад хэлэлцээ хийжээ
2022, 10 сарын 17. 15:240

ОХУ болон НҮБ-ын төлөөлөгчид орон нутгийн цагаар 16-ны өдөр Москва хотноо Орос, Украины үр тариа, бордоо экспортлох хэлэлцээрийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцсэн тухай Риановости агентлаг мэдээлэв.

Тус мэдээнд дурдсанаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн болон яаралтай тусламжийн асуудал эрхэлсэн орлогч Мартин Гриффитс, НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Ребекка Гринспан нар мөн өдөр Москва хотноо айлчилж, ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Сергей Бершининтэй хэлэлцээ хийсэн байна.

Москва хотын төвд байрлах ГХЯ-ны Төрийн зочны ордонд хоёр цаг хагасын хугацаанд үргэлжилсэн уг хэлэлцээний үр дүнгийн талаар тус агентлаг ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Өнгөрөгч 2-р сарын сүүлчээр Украины дайн эхэлснээс хойш Хар тэнгисээр дамжин экспортлогддог Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон Оросын үр тариа, бордооны худалдаа бүхэлдээ гацаанд орж, дэлхийн хүнсний зах зээл туйлын эмх замбараагүй байдалд ороод байсан билээ.

Харин өнгөрөгч 7-р сард Турк улс болон НҮБ-ын зуучлалын ачаар ОХУ болон Украин улсууд үр тарианы экспортыг сэргээх гэрээнд гарын үсэг зурсан юм. Тухайн үед Украины үр тариа төдийгүй Оросын үр тариа, бордооны экспортын хязгаарлалтыг цуцлах тохиролцоонд хүрсэн байна. Уг хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр Хар тэнгисийн гурван боомтоор Украины үр тарианы экспорт эргэн сэргэсэн боловч барууны орнуудын Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний улмаас тус улсын үр тариа, бордооны экспортыг хязгаарласан хэвээр байгаад Орос дургүйцлээ илэрхийлж байсан удаатай.

Хэрэв ОХУ-ын бордоо болон үр тарианы экспортод тулгарч буй асуудлыг шийдвэрлэхгүй байх аваас ирэх 11-р сарын 19-ний өдөр дуусгавар болох үр тарианы экспортын талаарх дөрвөн талт гэрээг сунгахгүй байх магадлалтайг ОХУ хэд хэдэн удаа анхааруулсан билээ.

Украины үр тарианы экспорт сэргэж байгаагийн адилаар Оросын хүнс, бордооны экспортыг ч хэвийн болгоход бодит хамтын ажиллагаа шаардлагатай гэж НҮБ-ын зүгээс үзэж байгаа аж.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35