Туркийн ерөнхийлөгч Эрдоган уурхайн ослыг “хувь тавилан” хэмээн тодорхойлсноор ард иргэдийг хилэгнүүлжээ
2022, 10 сарын 17. 16:020

Баасан гарагт Турк улсын төрийн өмчит компанийн уурхайд дэлбэрэлт болж, 41 хүн харамсалтайгаар амь эрстсэнийг тус улсын ерөнхийлөгч Ресеп Тайип Эрдоган “хувь тавилан” хэмээн тодорхойлж, цаашид ч энэ төрлийн осол нь хувьд тавилан байх болно хэмээжээ.

Түүний энэ мэдэгдэл ард иргэдийг хилэгнүүлж, Станбул хотноо жагсаал зохион байгуулахад хүргэсэн байна. Улмаар зарим хүмүүсийн үзэж байгаагаар уурхайн осол нь олноор хөнөөх зохион байгуулалттай аллага байсан гэжээ.

Амиа алдагсдын төрөл төрөгсдийн мэдэгдсэнээр хохирогчид хэдэн хоногийн өмнөөс л хий үнэртэж байгаа тухай хэлж байжээ.

Гэвч үйл явдлын хүрээнд ерөнхийлөгч Эрдоган бямба гарагт ослын газар зочлохдоо, “Бид бол хувь тавилангийн зурагт итгэдэг хүмүүс. Энэ төрлийн осол нь үргэлжид хувь тавилан байх болно. Тиймээс бид ч үүнийг мэдэж байх учиртай” хэмээсэн юм.

Одоогийн байдлаар ослын шалтгаан тодорхойгүй, мөрдөн шалгах шатанд байгаа ч урьдчилсан дүгнэлтээр метаны хий хуримтлагдаж, дэлбэрэлт үүссэн гэж үзэж байгаа ажээ.


ЭХ сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35