Ажлаас үүдэлтэй стресстэй хэрхэн тэмцэх вэ?
2022, 10 сарын 31. 10:521

Газрын теннисний тамирчин Билли Жен Кингийн хэлснээр “Дарамт бол тансаглал” билээ. Гэвч Их Британийн Сэтгэцийн Эрүүл мэндийн сангаас тайлбарласнаар “Стресс бол бидний бие махбодын аливаа дарамтад үзүүлэх хариу үйлдэл юм” гэсэн байдаг.

Ажлаас үүдэлтэй стресс гэдэг таны ямар ажил эрхэлдэг, ямар албан тушаалд ажилладгаас үл шалтгаалан үүсдэг дарамт юм. Ихэнх нөхцөлд хүн энэ төрлийн дарамтад дасан зохицдог бол зарим тохиолдолд энэ нь хүн дуртай ажлаа орхих шалтгаан болох ч бий. Тэгвэл бид танд энэ удаагийн нийтлэлээрээ ажлаас үүдэлтэй стресстэй хэрхэн тэмцэх аргыг хуваалцъя.

Судалгаагаар америкчуудын 50 хувь нь ажлаас үүдэлтэй стрессээ дуу, хөгжим сонсож тайлдаг бол 45 хувь нь гадуур алхаж, 39 хувь нь нэг өдрийн чөлөө авч, 38 хувь нь цай, кофе уух завсарлага авдаг байна. Үүнээс гадна хөдөлмөр эрхлэгч нарын 35 хувь нь сунгалтын дасгал хийхэд зориулж цаг гаргадаг бол 16 хувь нь бясалгал, иог хийж, 13 хувь нь тодорхой нэг цагт цахим шуудандаа хариулж, 12 хувь нь ажиллах байршлаа сольдог ажээ.

Career Builder сайтаас зөвлөж байгаагаар ажлаас үүдэлтэй стрессийг олон аргаар тайлж болох бөгөөд үүний хамгийн үр дүнтэй нь дасгал хөдөлгөөн хийх юм. Мөн Помодоро техник зэрэг үр бүтээмжийн үнэлгээний аргыг ашиглан, ажлаа ач холбогдлын зэргээр ангилж, нэн яаралтай дуусгах хэрэгтэй ажилдаа төвлөрөх хэрэгтэй гэжээ.

Түүнчлэн ажилчид хоорондоо ажлаас өөр зүйл ярих нь стресс тайлах үр дүнтэй ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
2
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Ganitgmaa
   /
2022, 11 сарын 9. 19:07

Ganitgmaa

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35