Хэт олон хүн цугларсан газар хүмүүс хэрхэн амиа алддаг вэ?
2022, 11 сарын 2. 18:040

Саяхан БНСУ-ын Сөүл хотноо Сүнсний баяр тэмдэглэхээр цугласан олон шахцалдаж, 156 хүн харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ. Гэвч энэ нь олон хүн цугларсан газар хүмүүс алдсан цор ганц тохиолдол биш юм.

Урьд өмнө ийм хэрэг реппер Трэвис Скоттын тоглолт, Англи дахь хөл бөмбөгийн цэнгэлдэх, Саудын Араб улсад зохион байгуулагдсан хаж мөргөлийн үеэр гээд бишгүй олон удаа гарч байсан.

Үнэн хэрэгтээ олон хүн цугласан газар гэмтэл бэртэл авахгүй, ямар нэг золгүй явдал, осол гарахгүй байна гэдэг ховорхон үзэгдэл.

Тэгвэл хэт олон хүн цугларсан газар ямар шалтгааны улмаас хүн амиа алдах боломжтой талаар авч үзье.

Та өмнө олон хүн цугларсан тоглолт, өдөрлөгт очиж байсан уу? Тайзан дээр нэг алдартай хүн гарч ирэхэд хойноос хүмүүс түлхэн шахцалдаж, хэдхэн хормын дотор таныг хүрээлж байсан хүмүүсийн тоо хоёр дахин их болох мөчийг та мэдэх л байх. Хүмүүс тийн олноор цуглахад хүн өөрийн хүслээр бус бусдын урсгалд байрнаасаа хөдөлж, улмаар урд зогсоо хүмүүсээ ч шахаж эхэлдэг билээ.

Үүнийг “шахцалдсан олон нийт” гэж нэрлэдэг. “Шахцалдсан олон нийт” гэдэг нь нэг квадрат метр зай талбайд 6 болон түүнээс дээш хүн байхыг хэлнэ. Энэ нөхцөлд хүн өөрийн хүслээр хөдөлж чадахаа больдог буюу бусад хүнээс хамааралтайгаар хөдөлдөг юм. Улмаар нөхцөл байдал хүндрэхэд хүмүүс яг л шингэн биет шигээр хөдөлгөөнд ордог.

“Шахцалдсан олон нийт” дунд амиа алдах эрсдэл хэд хэд бий.

Нэгдүгээрт, олон хүнд шахуулж амиа алдах. Нэг квадрат метр зай талбайд 6 болон түүнээс дээш хүн багтаж эхлэхэд хүн өөрийн хүслээр хөдлөх чадвараа алдаж эхэлдэг бөгөөд цаашлаад гараа хөдөлгөх чадвараа алддаг. Тийнхүү хүмүүс шахсаар хүний бие бүхэлдээ шахагдаж, амьсгалах чадвараа алдаж эхэлнэ. Үүний үр дүнд хүн агаарын дутагдалд орж, амиа алддаг.

Хоёрдугаарт, олон хүнд дарагдаж амиа алдах. Олон хүн нэг дор цугласан нөхцөлд хүн хөл алдаж унахад эргэн тойронд нь зогсож байсан хүмүүс ч дагаад унадаг. Учир нь хүмүүс хоорондоо зайгүй, шахцалдан зогсож байгаа үед нэгнээ түшин зогсож байдаг юм. Тиймээс хүмүүс дээр дээрээсээ давхралдан унахад түрүүлж унасан нэгнээ дарж алах тохиолдол бий.

Гуравдугаарт, олон хүн цугласан газар хэн нэгэн унасан байхад араас нь түрэн орж ирэх хүмүүс түүн дээр гишгэж, амь насанд нь аюул учруулах тохиолдол ч гардаг. Гэвч энэ нь дээрх хоёр тохиолдолтой харьцуулахад харьцангуй бага тохиодог үзэгдэл юм.

Харин та аль хэдийн олон хүний бөөгнөрөл дунд зогсож байвал яах хэрэгтэй вэ? Мэдээж гарц хайх нь зөв ч судлаачдын зөвлөж байгаагаар хэрэв та олон хүн цугласан газар байгаа бол ярихаа зогсоож, хүмүүсийн юу ярихыг сайтар чагнах хэрэгтэй гэжээ. Учир нь дээрх нөхцөлд хүмүүс нэгнээ ухрахыг анхааруулан орилдог ч сонсдоггүй байна.


Эх сурвалж: BrainStuff

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35