Nike сагсан бөмбөгийн тамирчин Кайри Ирвингтэй хамтран ажиллахаа зогсоожээ
2022, 11 сарын 7. 12:200

Өнгөрөгч баасан гарагт спорт хувцас, гутал, хэрэглэлийн Nike брэндээс сагсан бөмбөгийн тамирчин Кайри Ирвингтэй хамтран ажиллахаа зогсоож байгаа талаар мэдэгджээ.

Тэдний мэдэгдэлд өгүүлснээр, “Бидний итгэл үнэмшлээр бол Nike компанид үзэн ядалт бүхий үг яриаг багтах газар үгүй бөгөөд бидний зүгээс бүх л төрлийн антисемитизмийг эсэргүүцэх болно.

Тиймээс манай компани Кайри Ирвингтэй тогтоосон бизнесийн харилцаагаа нэн даруй таслахаар шийдвэрлэсэн ба Кайри 8 загварын пүүзийг худалдаанд гаргахгүй. Үүсээд буй нөхцөл байдал, үүний хүмүүст үзүүлэх нөлөөнд бид гүнээ харамсаж байна” гэжээ.

Үйл явдлын хүрээнд түүний харьяалагддаг Брүүклин Нетс баг Кайриг дор хаяж 5 тоглолт дараалуулан талбайд гаргахгүй байхаар шийдвэрлэсэн билээ. Харин баасан гарагт Брүүклин Нетс багаас Кайриг багаас хасах тухай бодож байгаа эсэхийг лавлахад тэд, “Үгүй. Яг энэ цаг үед л лав биш” гэсэн юм.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
2
1
0
2
5
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35