Ираны шигшээ баг төрийн дууллаа дуулахаас татгалзсан нь эрх баригчдадаа эсэргүүцэл үзүүлсэн хэрэг байжээ
2022, 11 сарын 22. 23:110

Катарт үргэлжилж буй хөлбөмбөгийн ДАШТ-ийн B хэсгийн тоглолт Англи, Ираны шигшээ багуудын тоглолтоор эхэлсэн. Тоглолтын өмнө багууд төрийнхөө сүлд дууллыг дуулдаг уламжлалтай. Гэвч Ираны шигшээ багийн тамирчид төрийн дууллаа дуулахаас татгалзсан.

Тэд эх орондоо өрнөж буй иргэдийн тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийлэн, эрх баригчдад эсэргүүцэл үзүүлэх зорилгоор ийнхүү дуугүй зогсжээ. Энэ үед Халифа олон улсын стадионд цугларсан Ираны хөгжөөн дэмжигчдийн зарим нь дэмжин орилж байсан бол нөгөө хэсэг нь эрхий хуруугаа доош харуулан ихэд ундууцаж буй харагдсан. Харин тус тоглолтыг шууд дамжуулж байсан Ираны төв телевиз тухайн үед тамирчдын дүрсийг харуулахаас татгалзан, цугларсан олон нийтийн дүрсийг дамжуулсан юм. Өмнө нь, есдүгээр сард болсон ДАШТ-ийн урьтал тоглолтын үеэр Ираны баг тамирчид шигшээ багийн энгэрийн тэмдгээ далдалж, эх орон дахь иргэний тэмцэгчидтэй санаа нэгтэй байгаагаа илэрхийлж байсан удаатай. Английн шигшээ баг Ираны багийг 6:2 харьцаатай хожсон.

Эх сурвалж: Reuters, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35