Парисын Олимпод оролцох сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн багууд тодорчээ
2 сарын 13. 11:090

Парисын Олимпын наадмын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөх бүх 12 баг шалгарсан тухай Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос /FIBA/ өнөө өглөө мэдэгдлээ.

Тодруулбал, Олимпын аварга болох АНУ, мөн Австрали, Бельги, Хятад, Канад, Герман, Япон, Серби, Испани, Нигери, Пуэрто-Рико болон Олимпын наадмыг зохион байгуулагч Франц улсын шигшээ баг авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөхөөр болжээ.

Эдгээрээс Олимпын наадамд анх удаа оролцох гэж буй баг бол Германы шигшээ юм.

Энэ сарын 8-11-ний өдрүүдэд Бельги, Хятад, Унгар, Бразилд сонгон шалгаруулах тэмцээнүүд явагдаж, тэдгээрээс 10 баг шалгарсан бол АНУ, Франц автоматаар эрхээ авчээ.

Парис хотноо болох Олимпын наадмын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 11-ний хооронд болно.


Эх сурвалж: FIBA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
2
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01