Катар улс 2036 оны Олимпыг эх орондоо зохион байгуулах хүсэлтэйгээ илэрхийлжээ
2022, 12 сарын 5. 17:051

Хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж буй Катар улс 2036 оны Олимпыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж, сонгон шалгаруулалтад өөрсдийн нэрийг дэвшүүлжээ.

Энэ талаар Олимпын зохион байгуулагч орныг шалгаруулах үйл явцтай холбоотой нэгэн эх сурвалж мэдээлсэн байна.

Одоогийн байдлаар Олон улсын Олимпын Хороо хэзээ тус оны Олимпын зохион байгуулагч орныг зарлах нь тодорхойгүй байгаа юм.

Хэрэв Катар улс тус эрхийг авбал Олимпыг эх орондоо зохион байгуулсан Персийн булангийн анхны орон болох ажээ.

Тийнхүү олон улсын хэвлэл мэдээллүүдийн таамаглаж байгаагаар хэрэв Катар улс Олимпын наадмыг зохион байгуулах болбоос тэд хөл бөмбөгийн ДАШТ-ийг хойшлуулсантай ижлээр Олимпын наадмыг ч ердийнхөөс хойшлуулах гэнэ.


Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.160.11
   /
2022, 12 сарын 5. 17:28

За болио

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35