Их Британи: Нэгэн студи Кание Уэстийн шивээстэй хүмүүсийн шивээсийг үнэгүй арилгаж өгнө гэжээ
2022, 12 сарын 5. 20:260

Их Британийн Лондон хот дахь нэгэн шивээсний студи Кание Уэстийн шивээстэй хүмүүсийн шивээсийг үнэгүй арилгаж өгөх болжээ.

Үүний шалтгаан нь Кание Уэст еврейчүүдийг эсэргүүцэх үзлийг сурталчилж, Хитлерийг магтсантай холбоотой юм.

Кание Уэстийн хувьд өнгөрөгч аравдугаар сард “White Lives Matter” буюу “Цагаан арьстнуудын амьдрал ч хамаатай” гэх утга бүхий богино ханцуйтай цамц өмсөж, еврейчүүдийг эсэргүүцэх үзлийг сурталчилсан агуулга бүхий жиргээ хэд хэдийг нийтэлснээр олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарах болсон. Улмаар түүний шүтэн бишрэгчид түүнээс нүүр буруулан, түүнтэй холбогдолтой шивээсээ арилгуулах болсон юм.

Тэгвэл үйл явдлын хүрээнд NAAMA студи өнгөрөгч сарын 15-нд нэгэн мэдэгдэл гаргасан нь Кание Уэстийн шивээстэй хүмүүсийн шивээсийг үнэгүй арилгаж өгнө хэмээжээ. Учир нь тэдний зүгээс Анти-семитизмийг сурталчилсан, Хитлерийг хөхиүлэн дэмжсэн хүнийг эсэргүүцсэн байр суурьтай байхаа илэрхийлсэн байна.

NAAMA студийг тус мэдэгдлээ хийснээс хойш нийт 3 хүн тухайн студид хандаж, шивээсээ арилгуулсан бол 10 хүн шивээс арилгуулахаар цаг авчээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35