Ховч охин цувралын гол дүрийн жүжигчин Эд Уэствик сүй тавьжээ
1 сарын 30. 19:430

Ховч охин телевизийн цувралын гол дүр болох Чак Бассын дүрийг амилуулсан жүжигчин Эд Уэствик сүй тавьжээ. Түүний сүйт бүсгүйг Эми Жаксон гэдэг бөгөөд хос хоёр үерхээд 2 жил гаруйн хугацааг үдээд байсан юм.

Хос хоёр хэрхэн танилцсаныг сонирхвол, Эд Уэствик, “Бид 2021 онд нэгэн уралдааныг цуг үзэж таарсан юм. Би нэг найзтайгаа явж байсан бөгөөд тэр Эмиг таньдаг байсан. Би түүнийг хараад л шууд “Би ямар нэг алхам хийх хэрэгтэй” гэж бодсон. Тэгээд хэсэг хугацаанд ярилцсаны эцэст түүнийг хамт кофе уухаар уулзах уу гэж асуусан юм. Улмаар тус уулзалтын дараагаар кофе уухаар уулзахад бид өдрийг гайхалтай өнгөрүүлсэн. Тэр бидний анх уулзсан өдрөөс л миний зүрхийг булгилуулж орхисон” гэжээ.

Тийнхүү хос хоёр маань төдөлгүй нүүж, цуг амьдрах болсон байна.

Улмаар сүйн бөгжийг жүжигчин эр маань даваа гарагт албан ёсоор “Надтай гэрлэх үү?” гэх асуултын хамтаар Эмид өгч, тэд сүйт хос болжээ.

Ташрамд дурдахад хос хоёр маань бусад алдартнуудын адилаар Холливудад бус харин Швейцар улсын цанын баазад сүй тавьсан байна.


Эх сурвалж: E!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43