Тайванийн Foxconn компани засгийн газрынхаа шахалтаар Хятадын Цинхуа Юни дахь хөрөнгө оруулалтаа эргүүлэн татлаа
2022, 12 сарын 18. 0:510

Apple компанийн ханган нийлүүлэгч Тайванийн Foxconn Хятадын хагас дамжуулагч үйлдвэрлэгч Цинхуа Юни компанид оруулсан хөрөнгө оруулалтаа эргүүлэн татаж, бүх хувиа худалдахаар шийджээ. Тайванийн засгийн газар хөрөнгө оруулалтыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсний улмаас уг шийдвэрийг гаргасан аж.

Ройтерс агентлагийн орон нутгийн цагаар 16-ны мэдээлснээр, өмнөх өдөр нь Foxconn компанийн Хятад дахь салбар болох Синвэйгийн эзэмшиж байсан Цинхуа Юни дахь 5.38 тэрбум юаниар үнэлэгдэх хувьцааг худалдах тохиролцоонд хүрснээ мэдэгдсэн байна.

Тодруулбал Foxconn компани нь Синьвэйгийн эзэмшиж байсан Цинхуа Юнигийн бүх хувьцааг Хятадын Янтай Хайшу компанид шилжүүлнэ гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн Цинхуа Юни компанид шууд бусаар хувь эзэмшихгүй гэдгээ ч нэмж тайлбарлажээ. Энэ нь Тайванийн Засгийн газрын зүгээс эсэргүүцэлтэй тулгарсны тод илрэл юм.

Өнгөрөгч 7-р сард Foxconn компани Цинхуа Юнид 5.38 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн гэдгээ зарласан билээ. Энэ нь Хятадын хувийн хөрөнгө оруулалтын сангууд болох Beijing Zhiru Asset Management болон Beijing Jianwang Asset Management-ийн байгуулсан консорциумын Цинхуа Юни компанийг худалдаж авсан үнийн дүнгийн 10 хувьтай (60 тэрбум юань) тэнцэхүйц нэлээд их хэмжээний хөрөнгө оруулалт байсан юм.

Тухайн үед Тайванийн Засгийн газар эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр Foxconn-ыг Хятадын компанид хөрөнгө оруулсанд дургүйцлээ илэрхийлж байсан юм. Мөн 25 сая Тайвань долларын торгууль ногдуулах асуудлыг ч авч хэлэлцэж байв. Учир нь Хятадтай харилцах харилцаа түүхэнд байгаагүйгээр хүйтэрч буй энэ үетэй давхцан тус улс руу хагас дамжуулагчийн технологийг нийлүүлэхгүй байх шийдвэр мөн гараад байгаа билээ.

Хятадын хагас дамжуулагчийн салбарын гол төлөөлөгч болох Цинхуа Юни компани нь АНУ-ын Micron компанийг авах оролдлого хийж байсан ч санхүүгийн хүндрэлээс болж өнгөрсөн жил дампуурлаа зарласан юм. Дараа нь шинэ удирдлагатай болохтой зэрэгцэн энэ оны долдугаар сард компанийн үйл ажиллагааг эргэн сэргээх явц ч дуусгавар болж ТУЗ-ийн гишүүд болон захирлуудыг сольсон юм. Дээр дурдсанчлан хэдийгээр Хятадын хувийн хөрөнгө оруулалтын сан Цинхуа Юни компанийг худалдан авч үйл ажиллагааг дахин сэргээсэн гэж байгаа ч бодит байдал дээрээ Хятадын засгийн газар худалдан авахад шаардлагатай хөрөнгийг гаргасан гэх яриа бий.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35