L’Oreal компанийн гүйцэтгэх захирал: Зайнаас ажиллагсдад ямар ч хүсэл тэмүүлэл, бүтээлч сэтгэлгээ үгүй
1 сарын 29. 19:082

Энэ сард зохион байгуулагдсан Дэлхийн Эдийн засгийн Форумын үеэр гоо сайхны L’Oreal компанийн гүйцэтгэх захирал Николас Хиеронимус зайнаас ажиллагсдын тухай хэдэн хатуухан үг хэлжээ. Түүний хувьд 2021 онд тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хүлээн авсан юм.

Улмаар түүний дүгнэж буйгаар ажилтнууд оффисоос ажиллах нь компанийн үйл ажиллагаа хийгээд ажилтнууд хоорондын харилцаанд чухал ач холбогдолтой гэсэн байна.

Ноён Николас Хиеронимусын хэлснээр, “Би L’Oreal-аас өөр олон компанийн гэрээсээ ажилладаг, ажлаа гэх ямар ч сэтгэлгүй, карьерын хувьд хүсэл тэмүүлэлгүй, бүтээлч сэтгэлгээ үгүй ажилтнуудыг мэднэ. Бидний хувьд КОВИД гээд орхигдуулсан нэг зүйл нь компани бүр технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаггүй гэдэг юм. Улмаар бараг бүх л газар ажилтнуудаа зайнаас ажиллаж болно гэж шийдсэн ч одоо тэдний дийлэнх нь, “Өө, бурхан тэнгэр минь. Энэ чинь буруу байж. Та нар оффистоо эргээд ир л дээ” гэж байна.

Санамсаргүй байдлаар шинэ санаа олж, шинэ хүмүүстэй уулзаж, танилцах боломжийг зөвхөн оффисоос ажиллах нөхцөл л бүрдүүлдэг.

Үүгээр ч зогсохгүй залуу ажилтнуудын хувьд орон байрны асуудал элбэг байгаа бөгөөд гэрээсээ ажиллах нь тэдний сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа.

Тиймээс оффисоос ажиллах нь ажилтнууд хийгээд компанийн хувьд амин чухал шинж чанартай шийдвэр юм. Мөн энэ нь хөх захтан буюу үйлдвэрлэлийн салбарт ажилладаг хүмүүст шударга хандаж буй хэрэг” гэжээ.


Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
6
0
1
0
1
5
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Bell
122.201.31.180
   /
1 сарын 31. 14:48

Goy orchuuljee

59.153.114.61
   /
1 сарын 31. 10:36

Үнэн үг

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35