Хүмүүс шинэ ажилд орохоос айдаг 5 шалтгаан
2022, 12 сарын 20. 11:562

Шинэ ажилд орно гэхээс айж байна уу?

Ихэнх ажил хайгчдын хувьд “шинэ ажил” гэдэг маш их догдлол үүсгэдэг зүйл. Учир нь шинэ ажилд орсноор хүн шинэ хүмүүстэй танилцаж, шинэ хамт олонтой болж, шинэ боломж, бололцоог өөртөө нээж өгдөг. Гэхдээ эдгээр давуу талын хажуугаар хүн тодорхой хэмжээгээр айх нь бий. Үүнд зориулсан тусгай нэр томьёо ч байх бөгөөд үүнийг “шинэ ажлын сэтгэл зовнил” гэнэ.

Тэгвэл бид танд шинэ ажилд орохоос цааргалахад нөлөөлдөг хэдэн шалтгааныг танилцуулъя.

Одоо ажиллаж буй газраа орхиж чадахгүй байх

Та “Тэд надгүйгээр яах болж байна?” гэсэн бодлын улмаас нэг газраа ажиллаад байгаа юм биш биз? Үнэнч ажилтан гэдэг байгууллагын үнэ цэнтэй хөрөнгө хэдий ч хувь хүн өөрийн карьерыг нэгдүгээрт тавих учиртай. Өөрийн ашиг сонирхол, карьер хөгжлөө бодож ажлын газраа сонгох нь хүний гаргах хамгийн чухал шийдвэрүүдийн нэг. Тиймээс та одоо ажиллаж буй газраасаа хангалттай ихийг сурч, хөгжсөн бол дараагийн ажилдаа ороход бэлэн болсон гэсэн үг.

Таны ажил таныг тодорхойлно

Ихэнх хүмүүсийн ажлаасаа гарах сонирхолгүй байдаг нэг шалтгаан бол тэдний нийгмийн статус, хувь хүний үнэлэмж нь одоогийн ажил, албан тушаалтай нягт холбогдсон байдаг. Улмаар ажлаа солих нь тэдний нийгэмд эзлэх байр суурь, өөрийгөө үнэлэх үнэлэмжид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байдгаас үүдэн хүмүүс нэг ажлын байрандаа үлдэхийг сонгох ч тохиолдол бий. Энэ нөхцөлд таны ажил таны хэн болохыг тодорхойлж чадахгүй гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Та бол таныг тодорхойлох цор ганц хүчин зүйл.

Шинэ ажил таалагдахгүй байхаас айх

Огт ажиллаж байгаагүй салбарт ажиллахаас айж байна уу? Энэ бол нийтлэг үзэгдэл. Хүн мэдэхгүй зүйлээсээ илүү айдаг шүү дээ. Тиймээс шинэ зүйлсийг туршихад хэзээ ч оройтдоггүйг санаад айдас сандралаа даван туулаарай.

Шинэ ажил үүргээс айх

Таны ур чадвар шинэ ажилд хангалтгүй мэт санагдаж байна уу? Хэдий их туршлага хуримтлуулсан ч шинэ ажилд ороход өөрийгөө голох үзэгдэл нийтлэг тохионо. Тиймээс энэ нөхцөлд та ажил үүргийн тодорхойлолттой сайтар танилцах учиртай. Үнэхээр таны хийж чадахаас илүү чадахгүй зүйл олон санагдаж байвал тухайн ажилд зориулан өөрийгөө бэлтгэж болно шүү дээ.

Шинэ ажилтан гэх нэр зүүхээс зайлсхийх

Дассан хамт олон, амьдралын хэв маягаас холдох нь үргэлж л тухгүй мэдрэмж төрүүлдэг. Хэрэв та шинэ ажилтан гэх нэр зүүхээс зайлсхийхдээ ажлаасаа гарч чадахгүй байгаа бол эхлээд өөрийгөө шинэ орчинд оруулаад үзээрэй. Ажлаас гадуур клуб, уулзалтад очиж, танихгүй хүмүүстэй уулзаж дасгахад л болно. Шинэ хүмүүстэй хэрхэн танилцаж, хэрхэн яриа үүсгэхийг суралцсанаар шинэ ажилд орж, өөр хамт олонтой болоход илүү хялбар болно.

Танд амжилт хүсье.



Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
2
1
0
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Бямбасүх
   /
2023, 3 сарын 12. 23:11

ogt aihgvi bvh zvild hvleets te mu sain vg sonsoh hcadwartai utas 89257993

Baasanjargal
   /
2022, 12 сарын 26. 12:51

Bi urgelj ooriigoo sorihig husdeg sonirhdog mergejlin bus ch bsan ch hamaagui dor hayj 3 mergejiltei bolohig ermelzdeg

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35