Капитрон Банк болон Зориг сан хамтран зохион байгуулж буй Junior Climate Leaders (JCL) хөтөлбөр нээлтээ хийлээ
2023, 1 сарын 16. 17:340

Өөртөө болон нийгэмдээ эерэг өөрчлөлт хийх хүсэлтэй Улаанбаатар хотын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулсан "Junior Climate Leaders" Хөтөлбөр зарлагдан, шалгаруулалтад тэнцсэн 24 шилдэг сурагч шалгарч хөтөлбөрөө эхлүүллээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд байгаль орчин, эх дэлхийгээ хайрлан, хамгаалах хүсэлтэй ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад “Тогтвортой хөгжил”-ийн 17 зорилтын мэдлэг олгох, хувь хүний ур чадварт нь чиглэсэн сургалтуудад хамрагдаж, өөрийгөө хөгжүүлэх, сонирхол нэгтэй хамт олны нэг хэсэг болох боломжийг энэхүү хөтөлбөрийн хүрээнд олгох юм.

Нээлтэд Капитрон банкны Бизнес хөгжлийн газрын захирал Б.Энхбаясгалан оролцож, 24 шилдэг ахлах ангийн сурагчдад Байгаль орчин, эх дэлхийгээ хайрлан, ирээдүйн тогтвортой хөгжлийн шилдэг манлайлагчид болхийг хүслээ.

Junior Climate Leaders (JCL) хөтөлбөр нь 2023 оны 1-р сараас 4-р сарыг дуустал явагдах юм.

Ухаалаг ирээдүйн зүгт - Капитрон банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35