Японы автомашин үйлдвэрлэгчид Хятад дахь үйл ажиллагаагаа хумиж, Зүүн Өмнөд Азид анхаарал хандуулж эхэлжээ
2023, 11 сарын 9. 8:091

Японы автомашин үйлдвэрлэгчид Хятадын зах зээл дэх байр сууриа тус улсын компаниудад алдаж байгаатай холбоотойгоор Хятад дахь үйл ажиллагаагаа хумих, бүр цаашлаад зогсоох хүртэл арга хэмжээг ээлж дараалан авах болов. Үүний оронд тэд Зүүн өмнөд Азид хөрөнгө оруулалтаа өргөжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Улмаар мөн л тус бүс нутагт байр сууриа бэхжүүлэх гэж хичээж буй Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгчидтэй ширүүхэн өрсөлдөөнийг өрнүүлэх магадлал үүсээд байна.

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 7-ны өдөр мэдээлснээр, Mitsubishi Motors компани саяхан Хятадын зах зээлийг орхиж буйгаа мэдэгдсэнээс хойш Японы автомашины компаниуд тус улс дахь стратеги төлөвлөлтөө эргэн харж буй талаар онцлов. Сонирхуулахад Mitsubishi Motors компанийн хувьд 2019 онд л гэхэд Хятадын зах зээлд жилд 158,406 ширхэг автомашин борлуулж байсан бол үүнээс хойш борлуулалтын хэмжээ тасралтгүй буурсаар өнгөрсөн онд ердөө 35,299 ширхэг автомашин борлуулсан байна. Эцэст нь өнгөрсөн есдүгээр сард Хятад дахь автомашины үйлдвэрлэлээ зогсоох шийдвэр гаргасан билээ.

Тоyota, Honda, Nissan зэрэг Японы автомашины салбарын “акулууд” ч Хятадын зах зээлд тэсч үлдэх гэж тэмцсээр байна. Тухайлбал энэ оны эхнээс өнгөрсөн сар хүртэлх Toyota компанийн Хятадын зах зээл дэх борлуулалт 1.557.000 хүрсэн нь өмнөх оныхоос 3.6 хувиар буурсан үзүүлэлт болов. Мөн хугацаанд Honda-гийн борлуулалт 16.8 хувиар, Nissan-ных 33 хувиар, Маzda-гийх 39.1 хувиар тус тус буурсан байх юм.

Японы компаниуд тус улсын зах зээл дэх байр сууриа Хятад компаниудад алдаж байгаа нь цахилгаан хөдөлгүүрт автомашинд шилжиж буй Хятадын зах зээлд дасан зохицож чадаагүйтэй шууд холбоотой. Өнгөрсөн есдүгээр сард Хятадад цэвэр цахилгаан болон залгууртай хайбрид автомашины борлуулалт өмнөх оныхоос 22 хувиар өсөж, 776,000-д хүрсэн байна. Нөгөөтэйгүүр, цахилгаан хөдөлгүүртэй автомашины борлуулалтаараа тэргүүлсэн 20 загварын дунд нэг ч Японы автомашин үйлдвэрлэгчдийн загвар байгаагүй юм. Mitsubishi Motors-ын Санхүү хариуцсан захирал Кентаро Мацуока "Цахилгаан тээврийн хэрэгсэлд шилжих шилжилт төсөөлж байснаас хурдацтай явагдаж, хэрэглэгчдийн брэнд болон сегментийн сонголт ихээхэн өөрчлөгдсөн" хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Түүнчлэн Японы автомашины компаниуд Хятадын зах зээлд оруулах хөрөнгө оруулалтаа ч танах болжээ. Тодруулбал Toyota компани энэ онд Хятад дахь үйлдвэрүүдийнхээ 1000 орчим гэрээт ажилтнаа цомхотгосон бол Honda, Nissan компаниуд ч Хятад дахь үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж эхэлсэн байна. Үүний оронд Японы компаниуд Зүүн өмнөд Азийн зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлэх арга замыг судалж эхэлжээ. Тухайлбал Mitsubishi Motors компани Хятадын зах зээлийг орхисныхоо дараахан Зүүн Өмнөд Ази дахь борлуулалтаа хоёр дахин нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдээд байгаа билээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
үнэн
66.181.185.162
   /
2023, 11 сарын 9. 9:43

АНУ-д ч ялгаагүй Япон машины зах зээл багасч Тесла, Мерседес, Европын цахилгаан машины худалдаа ихсэж эхлээд байна. Японууд, ялангуяа Тоёото-гийн хайбрид машинууд үнэхээр хоцрогдож байнаа

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35