Apple компани Энэтхэг дэх iPhone-ийн үйлдвэрлэлийг 25 хувь хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөжээ
2023, 1 сарын 24. 1:100

Хятадаас хараат байдлаа бууруулж буй Apple компани Энэтхэг дэх iPhone ухаалаг утасны үйлдвэрлэлээ 25 хувь хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа талаар Энэтхэгийн Худалдааны сайд Пивишу Гоял 23-ны өдөр мэдэгдэв.

Худалдааны сайд Гоял хэлэхдээ, Apple компани өдгөө дөнгөж 5-7 хувьтай байгаа Энэтхэг дэх үйлдвэрлэлийн эзлэх хувийг дөрөв дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа болохыг MarketWatch болон Франс Пресс агентлагууд онцлон тэмдэглэжээ.

Цар тахлын дэгдэлтийн улмаас Хятад улс хорио цээрийн маш хатуу бодлогыг авч хэрэгжүүлээд зогсохгүй худалдааны зөрчилдөөн, геополитикийн хурцадмал байдлаас үүдэн АНУ-Хятадын харилцаа муудсантай холбогдуулан Apple компани үйлдвэрлэлийн баазаа ийнхүү Энэтхэг улс руу шилжүүлсээр байгаа юм.

Гоял “Хэрэв би андуураагүй бол Apple компани Энэтхэг дэх үйлдвэрлэлээ 25 хувьд хүргэхээр зорьж байгаа. Түүнчлэн хамгийн сүүлийн үеийн загваруудыг ч Энэтхэгт үйлдвэрлэж эхэлсэн” хэмээн дурджээ. Гэвч Apple компани Энэтхэг дэх үйлдвэрлэлээ хэдий хугацаанд нэмэгдүүлэхээр зорьж буй талаар ямар нэгэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс тэрээр татгалзсан байна.

Apple компани нь хамгийн анх 2017 онд iPhone ухаалаг утсыг Энэтхэгт угсарч эхэлсэн ба үүнд тус улсын засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж асан дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлогын нөлөө асар их байсан юм.

Түүнчлэн электрон төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч төдийгүй Apple-ийн ханган нийлүүлэгч Foxconn компани ирэх хоёр жилийн хугацаанд Энэтхэг дэх iPhone-ийн үйлдвэрийн ажилчдынхаа тоог дөрөв дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаар мэдээллийн агентлагууд дурдаж байсан билээ.

Тус улсын Электроник, мэдээллийн технологийн сайд Ашвини Вайшнау 23-ны өдөр тайлбарлахдаа, Apple зөвхөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1 тэрбум ам.доллароор хэмжигдэх бүтээгдэхүүнийг экспортолсон болохыг цохон тэмдэглэв.

Өнгөрсөн жил JP Morgan-ийн зүгээс Apple компани нь iPhone ухаалаг утасныхаа дөнгөж 5 хувийг Хятадаас бусад улс орнуудад үйлдвэрлэдэг ба 2025 он гэхэд уг хэмжээг 25 хувь хүртэл нэмэгдүүлнэ хэмээн таамаглаж байсан билээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35