Сэм Банкмэн Фрийдийн хуучин найз бүсгүй түүний эсрэг мэдүүлэг өгчээ
2023, 10 сарын 11. 19:530

Өдгөө АНУ-ын Нью Йорк хотноо FTX крипто биржийн үүсгэн байгуулагч Сэм Банкмэн Фрийдийн шүүх хурал болж байгаа билээ. Өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагт эхэлсэн уг шүүх хурал нийт зургаан долоо хоног үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд шүүх хуралд түүний хуучин найз бүсгүй, шадар асан Каролайн Эллисон гэрчээр оролцож байгаа юм.

Тэгвэл энэ долоо хоногийн лхагва гарагт Каролайн Эллисон шүүх хуралд оролцож, Сэм Банкмэн Фрийдийн эсрэг мэдүүлэг өгчээ. Түүний мэдэгдсэнээр Сэм өөрийн авсан зээлийг төлөхийн тулд Каролайнд хэрэглэгчдийн мөнгийг авахыг даалгасан гэсэн байна. Улмаар Сэм Банкмэн Фрийдийн боловсруулсан тогтолцоо нь хэрэглэгчдийн оруулсан мөнгийг угааж, тэднээс мөнгийг нь хулгайлахад зориулагдсан гэжээ.

Каролайн Эллисоны хувьд өнгөрөгч оны арванхоёрдугаар сард аль хэдийн өөрийн ялыг сонссон бөгөөд тэрээр энэ удаагийн шүүх хурлын гол хүмүүсийн нэгээр нэрлэгдэж байгаа юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41