АНУ-Энэтхэг улсууд сансар огторгуй, батлан ​​хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр болжээ
2023, 2 сарын 2. 9:080

АНУ болон Энэтхэг улсууд дэвшилтэт технологи, сансар огторгуй, батлан ​​хамгаалах салбарын технологийн солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ. Энэ нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Хятадыг хазаарлах бодлогын нэг хэсэг хэмээн үзэж болох юм.

Financial Times сонины мэдээлснээр, орон нутгийн цагаар өнгөрсөн сарын 31-ний өдөр АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, Энэтхэгийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ажит Добал нар Вашингтон хотноо дээд хэмжээний хэлэлцээ хийсэн болохыг онцолжээ. Энэхүү уулзалтын дараа Салливан хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой "Дэвшилтэт технологийн үндсэн санаачилга (iCET)"-ийг зарласан байна.

Тэгвэл уг санаачилгын хүрээнд АНУ-ын General Electric (GE) компани нь өөрийн орны засгийн газрын зөвшөөрлөөр Энэтхэгтэй хамтран тийрэлтэт хөдөлгүүр бүтээж, батлан ​​хамгаалах, сансар судлалын салбарт хамтран ажиллахаар болсон аж. Үүнээс гадна АНУ хагас дамжуулагчийн салбарыг өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд Энэтхэгийн хагас дамжуулагч үйлдвэрлэгчидтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр шийджээ. Мөн тус хоёр улс 5G утасгүй холбооны сүлжээ, квант тооцоолол, хиймэл оюун ухаан зэрэг салбарт хамтран төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нар өнгөрсөн оны тавдугаар сард Японд болсон уулзалтын үеэр iCET-ийг эхлүүлэхээ амласан юм. Салливан хэлэхдээ “Энэхүү санаачилга нь хоёр удирдагчийн стратегийн түншлэлийн хувьд хийсэн сонголт төдийгүй хоёр улсын хооронд гүн гүнзгий экосистемийг бий болгоход ихээхэн тус нэмэр болно” хэмээн цохон тэмдэглэв.

Байден 2021 онд албан тушаалдаа орсноосоо хойш Энэтхэг, Номхон далайн бүс нутагт Хятадын нөлөөг хазаарлахын тулд Энэтхэг, Австралитай холбоо тогтоосон билээ. Түүнчлэн Quad буюу АНУ, Австрали, Энэтхэг, Японы аюулгүй байдлын зөвлөх байгууллагын байр суурь, үүрэг зэргийг өргөжүүлэхийн сацуу Австралид цөмийн шумбагч онгоцны технологи нийлүүлсэн юм. Нэрээ нууцалсан АНУ-ын засгийн газрын албан тушаалтан iCET санаачлагын талаар "Энэ жил АНУ болон Энэтхэгийн дипломат харилцааны хувьд хамгийн чухал жилүүдийн нэг байх болно" гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Fnnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04