Канад улсад инфляцын түвшин буурч, бодлогын хүүг нэмэх магадлалыг бууруулж байна
2023, 6 сарын 28. 16:200

Тавдугаар сард Канад улсад инфляцын түвшин буурч 3.4 хувьд хүрснээр эдийн засагчид тус улсын төв банкийг энэ сард бодлогын хүүгээ нэмэхгүй байх гэж таамаглах болжээ.

Мягмар гарагт Канадын Статистикийн албанаас мэдээлснээр өнгөрөгч сард тус улс дахь хэрэглэгчийн үнийн индекс 0.4 хувиар өссөн нь эдийн засагчдын таамгаас 0.1 хувиар бага үзүүлэлттэй гарсан гэнэ.

Канадын Төв банкнаас тооцоолсноор тус улсын инфляц энэ оны дунд үе гэхэд 3 хувьд хүрч тогтворжино гэж байсан юм. Тоон мэдээллийг үзвэл тус улсын инфляцын түвшин төв банкны тооцоотой эн зэрэгцээ яваа ажээ.

Тус улсын төв банкны хувьд инфляцын өсөлттэй тэмцэхээр бодлогын хүүгээ эрчимтэй өсгөж байгаа юм. Улмаар дөрөвдүгээр сард тэд бодлогын хүүгээ 4.75 хувьд хүргэсэн нь сүүлийн 22 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болсон билээ. Тэгвэл инфляцын бууралттай танилцсан эдийн засагчдын таамаглаж байгаагаар төв банк энэ сард бодлогын хүүгээ нэмэхгүй гэнэ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44