
АНУ-ын Мичиган мужид нэгэн эмэгтэй амьдралыг нь орвонгоор эргүүлж чадах хэмжээний их бэлэн мөнгө олсон ч өөртөө зарцуулахаас илүүтэй эзэнд нь хүлээлгэн өгөхийг хүсжээ.
Дианна Гордон гэх эмэгтэйн хувьд гэрээсээ ажил хүртэл өдөр бүр 4.5 километр алхдаг бөгөөд энэ замдаа тэр нэгэн ШТС дээр зогсож амсхийдэг. Автомашин нь эвдэрч, засварт өгөх мөнгөгүй тул алхахаас өөр сонголтгүй нэгэн юм. Гэсэн хэдий ч тэр тийм их хэмжээний мөнгө олоод огтхон ч эргэлзээгүй цагдаад ханджээ.
Тийнхүү цагдаагийн байгууллагаас мөнгийг шалгаж, нийт 14,780 ам.доллар байсныг тогтоон эзнийг олж өгсөн байна.
Мөнгөний эзний хувьд тухайн өдөр гэрлэсэн шинэхэн хос байсан бөгөөд хосуудын зүгээс эмэгтэйд талархал илэрхийлэхдээ түүний нэр дээр хандив цуглуулахаар GoFundMe платформд ханджээ. Улмаар хандиваар бараг л 25,000 ам.доллар цугларсан байна. GoFundMe платформын журмаар хандив бүрдсэн хойно тэд мөнгийг Дианнад өгөх юм.
Эх сурвалж: UNILAD
15хан мянган долларт орвонгоороо эргэдэг амьдрал ч гэж юу байхав