Чүдэнзээр 7 метр өндөр Эйфелийн цамхаг барьсан эр эцэст нь Гиннесийн номд бичигдлээ
4 сарын 8. 19:360

Саяхан бид чүдэнзээр 7 метр өндөр Эйфелийн цамхаг босгосон эр Гиннесийн номд бичигдэж чадаагүй талаар мэдээлж байсан билээ.

Амьдралынхаа 8 жилийг чүдэнзээр Эйфелийн цамхаг босгоход тус эрийн хувьд нэг төрлийн чүдэнз ашиглаагүйгээсээ болж Гиннесийн номд багтах эсэх нь эргэлзээтэй болоод байсан юм.

Тодруулбал, өдгөө 47 настай Ричард Плауд гэх франц эр нийт 700,000 гаруй ширхэг чүдэнзийг ашиглан 7 метр өндөр Эйфелийн цамхгийг босгосон ч Гиннесийн амжилт бүртгэдэг байгууллагаас түүний бүтээлийг номдоо бүртгэхээс татгалзаад байсан билээ. Учир нь тэрээр цамхгийг босгохдоо эдүгээ худалдаанаас гарсан чүдэнзийг ашигласан бөгөөд Эйфелийн цамхгийн загварыг төгс хуулбарлаагүй холбоотой гэнэ. Энэ талаар тэр өөрийн Инстаграм хуудаснаа бичсэн билээ. Улмаар олон нийтийн зүгээс Гиннесийн амжилт бүртгэгч байгууллагыг хурцаар шүүмжлээд амжсан юм.

Тэгвэл саяхан тус байгууллагын зүгээс хүлцэл өчиж, түүний бүтээлийг амжилтаар бүртгэсэн болохоо мэдэгджээ.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18