Зеленський Европын холбооны дээд хэмжээний уулзалтад оролцохоор Белгийг зорьж магадгүй
2023, 2 сарын 8. 0:580

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський Европын Холбооны дээд хэмжээний уулзалтад оролцохоор Бельгийн нийслэл Брюссель хотод орон нутгийн цагаар 9, 10-ны өдрүүдэд айлчлахаар төлөвлөж байгаа аж.

Өнгөрөгч 6-ны өдөр Financial Times сонинд мэдээлснээр, Европын холбооны зүгээс ерөнхийлөгч Зеленськийн энэ удаагийн Брюссель хотноо хийх айлчлалын талаарх мэдээг ихэд нууцалж байгаа хэмээн онцолжээ. Энэ үеэр ерөнхийлөгч Зеленський Европын парламентад үг хэлж, дараа нь Европын холбооны дээд хэмжээний уулзалтад оролцох төлөвлөгөөтэй байгаа аж.

Хэрэв энэхүү төлөвлөгөө бодитоор хэрэгжсэн тохиолдолд өнгөрсөн оны хоёрдугаар сард Орос-Украины дайн эхэлснээс хойш ерөнхийлөгч Зеленськийн Европт хийх анхны айлчлал болох юм. Бүр тодруулбал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АНУ-д айлчилснаас хойш гадны орнуудад хийж буй хоёр дахь албан ёсны айлчлал болох аж. Гэвч аюулгүй байдлын үүднээс түүний Европт хийх айлчлалыг Европын холбоо цуцалж магадгүй гэсэн байр суурьтай байгаа тухай мэдээ мөн гараад байгаа юм.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35