"Аль-Шабааб" бүлэглэл НҮБ-ын нисдэг тэргийг барьцаалжээ
1 сарын 11. 17:040

"Аль Шабааб" зэвсэгт бүлэглэл НҮБ-ын нисдэг тэргийг зорчигчид болон багийн гишүүдийн хамт барьцаалсан тухай цэргийн албан тушаалтан лхагва гарагт мэдээллээ.

Тодруулбал, НҮБ-ын нисдэг тэрэг тус бүлэглэлийн хяналтад байдаг бүс нутагт ослын буулт хийх үеэрээ барьцаалагджээ.

Сомалийн төв хэсэгт байдаг Беледвейн хотоос нисдэг тэрэг хөөрснөөсөө хойш удалгүй техникийн доголдлын улмаас Галгудууд бүстэй хиллэдэг Хиндхее тосгоны ойролцоо газардахаас өөр аргагүйд хүрсэн гэж хошууч Хассан Али мэдээлсэн байна.

Уг нисдэг тэрэг Сомалийн иргэн болох хоёр эрэгтэй, хэд хэдэн гадаадын иргэнийг, мөн эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэж явсан бөгөөд Галгудууд бүсээс шархадсан цэргүүдийг авчрах ёстой байжээ.

Сомали дахь НҮБ-ийн төлөөлөгчийн газар (UNSOM) эрүүл мэндийн нүүлгэн шилжүүлэлт хийхээр явж байсан НҮБ-ын гэрээт нисдэг тэрэг барьцаалагдсан болохыг баталсан бөгөөд болсон явдлын талаар мэдээлэл цуглуулж, хариу арга хэмжээ авч байна гэж мэдэгджээ.

"Аль-Каида" бүлэглэлийн холбоотон болох "Аль-Шабааб" бүлэглэл нь 2006 оноос хойш Сомалийн засгийн газрын эсрэг бослого гаргаж, исламын шариатын хуулийг хатуу баримталдаг өөрийн засаглалыг бий болгохыг эрмэлзэж байгаа юм.

Сомалийн Засгийн газрын цэргүүд 2010-аад оны дунд үеэс эхлэн хэд хэдэн нутаг дэвсгэрийг зэвсэгт бүлэглэлийнхнээс чөлөөлж чадсан хэдий ч "Аль-Шабааб" бүлэглэл тус улсын өмнөд болон төв хэсгийн газар нутгийг хянаж, энгийн иргэд рүү халдаж, цэргийн байгууламжууд руу халдлага үйлдсээр байна.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18