Цахим уулзалт, хурлын Zoom платформ ажилчдынхаа 15 хувийг цомхотголд оруулах болжээ
2023, 2 сарын 8. 16:350

Цахим уулзалт, хурал зохион байгуулахад зориулагдсан Zoom платформ ажилчдынхаа 15 хувийг цомхотголд оруулах болжээ. Улмаар орон тооны цомхотгол тус компанийн нийт 1,300 орчим ажилтныг хамрах гэнэ.

Мөн тэдний зүгээс ажилчдынхаа цалинг танахаар ч төлөвлөсөн болохыг Zoom платформын удирдлага мэдэгджээ.

Тус компанийн захирал Эрик Юаны хэлснээр, “Дэлхий нийт цар тахлын дараах амьдралдаа шилжиж байгаа энэ үед хэрэглэгчид хийгээд бизнесийн байгууллагууд Zoom платформд ихээхэн итгэл хүлээлгэж байгааг бид харж байна.

Гэвч дэлхийн эдийн засгийн ойлгомжгүй байдал, үүний үр нөлөөнөөс улбаалан бид хэцүү хэдий ч маш чухал нэгэн шийдвэрийг гаргалаа. Ингэснээр бид платформынхоо урт хугацааны алсын харааг тодорхойлж, эдийн засгийн орчин нөхцөлдөө нийцүүлэн ажиллах боломж бүрдэх юм” гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35