Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Apple компани Хятадад худалдаалж буй хамгийн сүүлийн үеийн iPhone гар утаснуудаас эхлээд олон төрлийн бүтээгдэхүүндээ хямдрал зарлаж байгааг компанийн цахим хуудасны мэдээлэл харууллаа. Өрсөлдөөн ширүүсэж, ухаалаг гар утасных нь эрэлт буурна гэсэн болгоомжлол улам бүр нэмэгдэж байгаа үед ийм шийдвэр гарчээ.
Тодруулбал, нэгдүгээр сарын 18-21-ний хооронд iPhone 15 утсыг 500 юань буюу 70 ам.доллароор хямдруулж байгаа бөгөөд үүнд хамгийн үнэтэй iPhone 15 Pro Max загвар багтаж байна. Мөн зарим Mac компьютер болон iPad дээр хөнгөлөлт үзүүлэх ажээ. Ирэх хоёрдугаар сарын дундуур Цагаан сар болох гэж байгааг угтан хямдрал зарласан байна.
Хятад дахь жижиглэн худалдаачид баярын үеэр iPhone гар утсыг хямдруулдаг боловч Apple өөрийн жижиглэн худалдааны сувгаараа дамжуулан ийм хөнгөлөлт үзүүлэх нь тун ховор байдаг. Jefferies компанийн шинжээчдийн тооцоолсноор, энэ сарын эхний долоо хоногт Apple-ийн iPhone гар утасны борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс 30 хувиар буурсан байна. Түүнчлэн 2023 онд Apple-ийн Хятад дахь iPhone-ы борлуулалт жилийн өмнөхөөс 3 хувиар унажээ.
Энэ нь Xiaomi, Huawei зэрэг Хятадын компаниуд өрсөлдөхүйц өндөр чанартай бүтээгдэхүүн санал болгож байгаагаас үүдэн өрсөлдөөн ширүүсэж байгаагийн илрэл юм. Өнгөрсөн жил Huawei АНУ-ын хоригийг үл харгалзан өндөр хүчин чадалтай чип бүхий ухаалаг гар утсаа худалдаанд гаргасан юм. Энэхүү бүтээгдэхүүн нь АНУ-ын хязгаарлалтын улмаас гар утасны бизнес нь хүнд цохилтод өртөөд байсан Huawei-д борлуулалтаа нэмэгдүүлж, Хятадын ухаалаг утасны зах зээлд эргэн байр сууриа олоход тусалсан байна. Jefferies-ийн шинжээчдийн хувьд, өнгөрсөн жил iPhone-ы борлуулалт буурсныг Huawei-ийн төхөөрөмжтэй холбоотой гэж үзэж байна.
Эх сурвалж: CNBC /МОНЦАМЭ агентлаг/
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй